Богдхан уулын Хүүшийн аманд С гэх ХХК Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон байгаль орчны багц хуулийг ноцтой зөрчин, зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэж байсныг албаныхан илрүүлэн, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Тодруулбал, уг үйл ажиллагааг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон байгаль орчны хяналтын байцаагч нар нэн даруй таслан зогсоож, холбогдох жур мын дагуу нөхөн сэргээлт хийлгэж, хариуцлага тооцох арга хэмжээ авчээ. Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгож, үйл ажиллагааг нь зогсоох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авдаг юм. Ташрамд, Богдхан ууланд 180 гаруй зүйлийн шувуу, 50 гаруй төр лийн хөхтөн амьтан, 500 орчим зүй лийн ургамал бүртгэгдсэн, биологийн олон янз байдлын чухал бүс билээ.
Ч.Цэлмэг