Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинжлэх ухаан, боловсролын салбарын багш, ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр боловсролын салбарын багш, ажилчид цалингийн нэгдсэн, нэг сүлжээтэй болж байна.
Багш, ажилчдын цалингийн “нэмэгдэл”-ийг албан тушаалын цалингаас тооцож олгоно. Өөрөөр хэлбэл, багш, ажилчид 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авах нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын 2025 оны 224 дүгээр тогтоол, 382 дугаар тогтоолуудад холбогдох өөрчлөлтийг орууллаа. Тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг 2026 оны 5 дугаар сарын 01-нээс байхаар шийдвэрлэлээ хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ
Мөн цалингаас бусад хувьсах зардлын нөлөөллийг инфляцын түвшинтэй уялдуулан 30 хувиаар нэмэгдүүлж тооцсон. Энэхүү зохицуулалтыг 2027 оноос хэрэгжүүлэх бөгөөд 2026 онд 2025 оны гүйцэтгэлээс бууруулахгүйгээр бусад хувьсах зардлын санхүүжилтийг олгоно.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 1510 байгууллагад ажиллаж буй 44.6 мянган багш, ажилтанд учирсан санхүүгийн болон нийгмийн эрсдэл арилж байна.