Засгийн газрын өчигдрийн хурал даанаар Монгол Улс болон БНХАУ-ын хоо ронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтар сан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хуралдаанаар “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав. Тус арга хэмжээ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зо-рилтыг биелүүлэх бодит механизмын нэг нь энэхүү Экспо аж. “Монгол-Хятадын Экспо”-гийн тав дахь удаагийн арга хэмжээ ирэх сарын 25-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод болох юм. Экспогийн бэлтгэл ажлыг Монгол Улсын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажиллаж байна. Арга хэмжээ нь дараах дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулагдана.
Үүнд:
• Эдийн засаг, худалдааны форум
• Хэлэлцээрүүд
• Хүмүүнлэгийн солилцоо
• Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа.
Экспод Монгол Улсаас гадна Казакстан, Кир гиз зэрэг таван улс, мөн БНХАУ-ын зарим муж, бүс нутгийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Монгол Улс арга хэмжээний хүрээнд “Монгол дүр төрхийн үзэсгэлэн” нэртэй тусгай танхим ажиллуулж, үндэсний онцлог, соёл, уламж лалыг харуулсан үзүүлэн болон 500 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ танил цуулна.