Манай улс энэ оны эхний таван сарын хугацаанд 109.9 сая ам.долларын үнэ бүхий 1.4 сая баррель боловсруулаагүй газрын тос экспортолжээ. Өчигдрийн байдлаар нэг баррель газрын тосны дундаж үнэ 75.1 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн сарынхаас багагүй өссөн үзүүлэлт юм. 2025 оны нэгдүгээр сард баррель нь 76.2 ам.доллар байсан газрын тосны дундаж үнэ хоёр (73.5 ам.доллар) болон тавдугаар (74.1 ам.доллар) сард хамгийн доод түвшинд очжээ. Өнгөрсөн онд манайх 322 сая ам.долларын дөрвөн сая баррель газрын тосыг дунджаар 79 ам.доллароор экспортолсон. Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны нийлүүлэлт хомстох эрсдэл бодитоор бий болж, үүнийг дагаад үнэ, тээвэрлэлтийн зардал сүүлийн хэд хоногт эрс өсөх хандлага ажиглагдаж буйг шинжээчид онцолж байна. Ташрамд дурдахад, 2018 оны эхний таван сартай харьцуулахад энэ жил Монгол Улсын боловсруулаагүй газрын тосны экспорт хоёр дахин буураад байгаа юм.
Л.Ням