“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 22-24-нд Тайж хайрхны бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулах аж. Энэ үеэр морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ болох гэж буй нь тус фестивалийн онцлох арга хэмжээний нэг хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Морьт харвааны тэмцээнд Монголын уламжлалт харвааны төрөл болох “Бөмбөг намнаа”-г анх удаа багтаасан байна. Тус арга хэмжээнд дэлхийн 30 орчим орны 170 гаруй шилдэг харваач оролцох төлөвтэй гэнэ. Харин манай улсаас 15 шилдэг харваач цэц мэргэнээ сорих юм. Дэлхийн аваргын тэмцээний талаар МҮМХНХ-ны тэргүүн Н.Даваадорж, Дэлхийн морьт харвааны холбооны тэргүүн Ким Ён Сол тэргүүтэй албаныхан өчигдөр мэдээлэл хийв.
Д.Тамир