Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тэрбээр “Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим зах, худалдааны төв шиг эмх замбараагүй болдог байсан. Хувь хүн, албан байгууллага гэлтгүй бүгд нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин энэ жил эмх цэгцтэй, зохион байгуулалттай, эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
цэгцтэй, зохион байгуулалттай, эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
Бөх, морь, сур, шагай, соёл урлаг зэрэг есөн салбар хорооны баг бүрэлдэхүүн наадмын зохион байгуулалтын чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн ЗДТГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчилсэн. Нийт 8176 ам метр талбайг доороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр сольсон. Манай улсыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ жи¬лийн наадмыг өн¬дөр түвшинд зохион байгуулахаар зорьж байна” гэв.
Ц.Цэнд