Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал өчигдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр өдөр үргэлжлэх гэнэ. Уг хэлэлцээ нь Зүүн хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн улс орнууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг голчлон хэлэлцдэг болжээ. Энэ удаагийн хуралд Австрали, АНЭУ, Их Британи, АНУ, Исланд, Нидерланд, Украин, Франц тэргүүтэй 40 улсын 230 гаруй эрдэмтэн, судлаач оролцож буй аж. Манай улс 1980-аад оноос эхлэн Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх зорилт дэвшүүлэн, 2014 оноос эхлэн албан ёсоор үүнийг зохион байгуулсан. Хурал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж, олон талт хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сорилт гэсэн сэдвийн хүрээнд өрнөж байна.
Д.Энх