Швейцарын Женев хотноо болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII хуралдаанд манай улсаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан онцгой байдлын байгууллагын төлөөлөл оролцож байна. Дэлхийн 130 гаруй улсын 4000 орчим төлөөлөгч оролцож буй тус чуулганд гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бич¬гийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үндэсний төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлжээ. Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээ, учирсан хохирол, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бууруулахад зарцуулсан төсөв хөрөнгийн талаар санал, мэдээлэл солилцсон байна. Хуралдааны үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Патрисиа Данзи, дэд дарга Арно Вики тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. Тэд хоёр улсын хамт¬ран хэрэгжүүлж буй Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн талаар хэлэлцсэн байна. Төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд дуусах аж. Цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хошууч генерал Г.Ариунбуян уламжилжээ. Ингэснээр аврагчдын мэргэжлийн ур чадвар, багаж хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулж, улмаар Монгол Улс олон улсын хот дахь эрэн хайх, аврах дунд шатны багтай болоход томоохон түлхэц болно гэж үзэж буй аж. Хариуд нь Швейцарын талаас уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төлөвлөлт, зохион байгуулалт, боломжийг нарийвчлан судалж, ажиллахаа илэрхийлэв.
Ч.Болор