Манай улс БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. “Ковид-19” цар тахлаас хойш таван жил зогсоод байсан Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг өнөөдрөөс дахин аялж эхлэхээр боллоо. Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс өнөөдөр хөдөлж, маргааш Улаанбаатар хотод ирнэ. Цаашдаа мягмар гараг бүрийн 07.27 цагт Бээжингээс хөдөлж лхагва гараг бүрийн 14.35 цагт Улаанбаатар хотод ирэх аж. Харин пүрэв гараг бүрийн 07.18 цагт Улаанбаатараас хөдөлж, баасан гарагт 14.35 цагт Бээжинд очих юм. Ийнхүү манай улс БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ.
Л.Чимэг