УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо. Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоо, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан агентуудад эрүүгийн хариуцлага тооцох юм. Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, цахим бооцоо, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоомд уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага ногдуулах эрх зүйн орчин бүрдэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай зэ¬рэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ юм.
Г.Сансар