Украины зэвсэгт хүчин Колумбын хөлсний цэргүүдийг өндөр цалин амлан эгнээндээ татан оруулчаад, мөнгий нь өгдөггүй тухай Германы Tagesspiegel хэвлэлд бичжээ.
Тэдгээрийн хөлсний цэргүүдийн нэг Карлос Моралес тус хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украины арми цэрэг болгонд амласан 3000 - 4800 ам.долларыг өгөөгүйн улмаас олон нутаг нэгтнүүд нь эх орондоо хоосон буцаж иржээ.
Моралесийн хэлснээр тэрээр Колумбын армид 250 доллараас илүүгүй цалин авдаг байсан тул өндөр цалинд татагдан Украины дайнд ирж оролцсон байна. Тэрбээр хоногоо хүлээж буй өндөр настай ээжийгээ асрахаар эх орондоо иржээ.
Ээж нь түүний амийг аварсан, эс бөгөөс алс хол газрын дайнд үхэж магадгүй байжээ. Мөн тэрбээр Украинд харсан зүйлийнхээ ихэнхийг мартахыг хүсч байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.
Орос-Украины дайнд амь үрэгдсэн Колумбын өөр нэг хөлсний цэрэг Вилмер Мартинез Васкезын ээж хүүгээ амь үрэгдснийг найзаасаа л мэдсэн гэж хэвлэлд ярьжээ. Украины эрх баригчид ч, Украины зэвсэгт хүчний төлөөлөгчид ч түүнтэй холбоо бариагүй аж.