“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах, хандивлах талаарх санал асуулгыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулсан билээ. Санал асуулгад 505 318 иргэн оролцсоноос 481 809 нь ногдол ашгаа бэлнээр авна гэсэн аж. Тэгвэл 22 242 нь Хуримтлалын санд шилжүүлэх, 1267 иргэн хандивлах сонголт хийжээ. Үүний дагуу бэлнээр авах санал өгсөн иргэдийн ногдол ашгийг өчигдрөөс олгож эхэлсэн байна. Харин Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулахаар болжээ.
Ч.Зул