“Ulaanbaatar urban festival-2024” өчигдөр өндөрлөж, шилдгүүдээ тодруулав. Уг фестивалийн үеэр зохион байгуулсан, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээний шилдгээр Монгол Улсын шигшээ баг шалгарлаа. Тодруулбал, Монгол, Австри, Украин, Хятад, Филиппин зэрэг улсын найман баг эл тэмцээнд өрсөлдсөн. Манай улсаас үндэсний болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг оролцсон билээ. Үүнд манай улсын шигшээ баг тэргүүн байр эзэлж, тус багийн тамирчин О.Хулан шилдэг тоглогчоор шалгарсан юм.
Мөн 3х3 сагсан бөмбөгийн өсвөрийн тэмцээний 13 хүртэлх насны ангилалд “Алдар TG” баг тэргүүлжээ. Удаах байрт“Модун” баг шалгарч, гуравдугаарт“Хүлэгүүд” эрэмбэлэгдлээ. Харин 16 хүртэлх насны төрөлд нийт74 баг өрсөлдсөнөөс “Модун волвес” багийнхан аваргаар шалгарсан юм. “Ulaan¬baatar urban festival-2024”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран төв талбайд зохион байгуулав. Уг фестиваль нь Монголд анх удаа болсон, задгай талбайн хамгийн том арга хэмжээ байлаа.
Бэлтгэсэн У.Цэцэг