Гаргуудын түүх баяжсаар байна. Шинэ долоо хоногийн эхний өдөр “Ройтерс” агентлаг ийм нэгэн мэдээлэл цацлаа. Нарны аймгийн Бархасбадь гаргийн тойрог замаас 12 шинэ дагуул нээжээ. Ингэснээр нийт 92 сартай болж 83 дагуултай Санчир гаргийг “ардаа орхилоо”. 2021-2022 онд Хавай, Чили дэх сансрын дурангаар шинэ хиймэл дагуулуудыг илрүүлж, тойрог замыг нь баталсан юм байна. Үүний дараа Олон улсын одон орон судлалын холбооны бага гаргуудын төвийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлээд ийнхүү зарлажээ. Шинэ “цэргүүд” одой буюу 1-3 км-ийн хэмжээтэй бөгөөд бөмбөрцөг хэлбэртэй болоход масс нь хангалтгүй тул астероид шиг гэж онцолжээ. Өдгөө тэдгээр дагуулд нэр өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Одон орон судлаачдын үзэж буйгаар 12 дагуулын бараг тал хувь нь өөрийн гэсэн нэршилтэй болох хангалттай том хэмжээтэй аж. Журмын дагуу бол багадаа 1.5 км радиустай байж гэмээнэ нэр өгдөг юм байна.
Бэлтгэсэн Ж.Хаан