Сонгинохайрхан дүүргийн иргэн Ө хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх гэж байгаад цагдаагийнханд баригджээ. Тэрбээр энэ сарын 14- нд гэрийнхээ ойролцоох “Марал” нэртэй хүнсний дэлгүүрт орж, 5000, 20000 төгрөгийн дэвсгэртээр наймаа хийсэн аж. Түүний өгсөн мөнгийг худалдагч хуурамч байж магадгүй гэж сэжиглэн дүүргийнхээ цагдаагийн хэлтэс мэдэгдсэн байна. цагдаагийнхан шалгахад Ө-д 5000 болон 20000 төгрөгийн хуурамч дэвсгэрт тус бүр нэг байжээ. Дашрамд дурдахад, Сонигинохайрхан дүүрэгт хуурамч мөнгөтэй холбоотой хэрэг цөөнгүй гардаг. Өнгөрсөн жил гэхэд л тус дүүргийн арванхоёрдугаар хорооны иргэн Э, М нар өнгөт хэвлэгч ашиглан гэртээ хуурамч мөнгө хийж байгаад баригдаж байсан.