Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн шөнийн клуб нууцаар хар тамхи зардаг байж болзошгүй, энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн уг бодисыг хар тамхи мөн эсэхийг шалгуулахаар шинжилгээнд өгөөд байгаа юм байна. Мансууруулах бодис мөн эсэх нь тогтоогдоогүй учир уг шөнийн клубийн нэрийг нууцалж байгаа аж.