Тусгаар тогтнолоо зарласан Косовод анх удаа парламентын сонгууль болов. Улс төрийн 29 нам, эвсэл эл сонгуульд оролцож, 1.6 сая хүн саналаа өгчээ. “Сүүлийн саруудад хурцдаад байгаа улс төрийн зөрчил, тэмцэлд цэг тавьж, ард түмний эрх ашгийн төлөө ажиллах Парламент бүрдүүлж чадна гэдэгт найдаж байна” хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Якуп Красничи мэдэгдсэн байна. Сонгуулийн дүн маргааш гарна.