Б.Мөнгөнзул тивийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ
АНЭУ-ын Аль-Айн хотод зохион байгуулсан шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-д 34 орны 262 тамирчин оюунаа сорьж байна. Эхний таван өргийн дараа Монголын эрэгтэй тамирчдаас олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноогоор 51, С.Ган-Эрдэнэ 2.5 оноогоор 78 дугаар байрт бичигдсэн. Эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнзул Узбекистаны Афруза Хамдамоваг хожиж, 4.5 оноотой тэргүүлж эхлэв.
2025-05-14
“Даллас Маверикс” багийг аз ивээлээ
NBA-ийн 2025 оны драфтын сугалаанд ялснаар “Даллас маверикс” баг Л.Дончичийн дараах эрин үеэ амжилттай эхлүүлэх бүрэн боломжтой боллоо. Уг сугалаанд ялах ердөө 1.8 хувийн боломж тус багт байсан бөгөөд энэ нь драфтын түүхэн дэх хамгийн “азтай” тохиолдол аж. Өөрөөр хэлбэл, “Даллас” баг 10 байр ахиж, драфтын эхний сонголтыг хийх боломжтой болж байна. Тэр сонголт нь мэдээж Дьюкийн их сургуулийн залуу од Күүпер Флагг байх биз ээ.
2025-05-14
ХААИС-ийн тамирчид тэргүүллээ
Монголын оюутын холбооноос зохион байгуулж буй спортын төрлүүдийн УАШТ жүдо бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Үүний өмнөхөн модон бөмбөгийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болоход их, дээд зургаан сургуулийн есөн багийн та¬мир¬ чид өрсөлдсөн юм. Эхний өдрийн тоглолт эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд 24 замын тоглолтын нийлбэр дүнгээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан Э.Аюурзана 114 оноогоор түрүүллээ. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн ХААИС-ийн тамирчин Ч.Дударий мөнгө (126), У.Нарантунгалаг (128 оноо) хүрэл медалийн эзэн болов. Багийн төрөлд ХААИС-ийнхан 520, “Мон-Алтиус”-ынхан 546, ШУТИС-ийн тоглогчид 626 оноогоор эхний гурван байрт шалгарав.
2025-05-13
Монголын самбочид Ташкентийн дэвжээнд медалийн хур буулгав
Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан байлдааны болон спорт самбо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийнхан 25 орны 600 тамирчинтай өрсөлдлөө. Эхний өдөр тэмцээний салхи хагалж, эрэгтэйчүүдээс Д.Гансүх, эмэгтэйчүүдээс Д.Сарантуяа мөнгө, С.Буянзаяа хүрэл медаль хүртэв.
2025-05-11
Улаан жавтий хүртсэн супер одууд
Хөл бөмбөгийн супер одууд гайхалтай авьяас, бөөн гоол, амжилт, алдар нэрээрээ олны анхааралд ихээхэн өртдөг. Гэхдээ тэд талбай дээр заримдаа бохир тоглох нь ч бий. “Transfermarkt” сайт хамгийн олон удаа шууд улаан хуудас авсан супер оддын жагсаалтыг гаргасан байна. Энэ таагүй жагсаалтыг 797 тоглолтод оролцохдоо 12 удаа улаан хуудас авсан франц тоглогч З.Зидан тэргүүлжээ. Удаах байрт хатуу чанга тоглолтоороо алдартай хамгаалагч С.Рамос бичигдсэн аж.
2025-05-07
Мессигийн 859 дэх гоол, Кэйний эхний, “Байерн”-ы 34 дэх цом
Европын хөл бөмбөгийн томоохон лигүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд сонин хачин ихтэй байлаа. “Байерн” баг Германы аваргаар 34 дэх удаагаа тодорсон бол “Челси” энэ жилийн аварга “Ливерпуль”-ийг 3:1-ээр хожиж “Аваргуудын лиг”-т шалгарах боломжоо үлэмж ахиуллаа. Харин Испанид “Барселона”, “Реал” ээлжит ялалтаа байгуулснаар хоорондын зөрүү нь дөрвөн оноо хэвээр үлдэв. Италийн топ багууд болох “Наполи”, “Интер” ялснаар тус хоёр багийг гурван оноо зааглаж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн ертөнцийг чимсэн чухал тоонуудыг сануулъя.
2025-05-07