Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тулааны спорт

Гавьяат тамирчин Б.Чинзориг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана

Б.Чинзориг ялсан тохиолдолд Азийн наадамд түрүүлсэн Монголын гурав дахь (2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар түрүүлсэн) боксчин болох бөгөөд тэрбээр тус наадмын хос медальтай Монголын анхны боксчин болж байна. Монголын баг тамирчид “Тегран-1974” Азийн зуны спортын наадамд анхлан оролцоход боксын 60 кг-ын жинд С.Гомбо мөнгө, 54 кг-ын жинд Б.Ганбат хүрэл медаль хүртэж байв.
2023-10-04

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар пара таеквондогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Түүний шагналын салхи хагалсан амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдээс 63 кг-д дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөн хүрэл медаль зүүв. Тэд тус тэмцээнээс хэд хоногийн өмнө дэлхийн гранпри тэмцээнд оролцож, медалийн тавцанд зогссон юм. Тодруулбал, алтан медалийн төлөөх тулаанд Г.Болор-Эрдэнэ Италийн шилдэг тамирчин А.Боссолог ялж, аварга болжээ. У.Сүрэнжав аваргын төлөө Египитийн тамирчинтай таарч дийлдэн, мөнгөн медаль хүртсэн байна. 
2023-09-27

Тулаанчид ялалт байгуулжээ 

Түүний амжилтыг буухиалж, “MGL-1 FC” болон Япон Улсын холимог тулааны “Gladiator” холбооны 57 кг-ын жингийн аварга Т.Нямжаргал Сингапурт болсон “Road to UFC” тэмцээнд хоёр дахь тулаанаа хийжээ. Тэрбээр тайланд тамирчин, “Ази викинг” хочит Питер Данесог эхний үед буулгаж авсан юм. 
2023-08-31

Ө.Гантөмөр ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

Тэрбээр Болгар улсад 2019 онд болсон 21 дэх удаагийн ДАШТ-д түрүүлж байв. Эмэгтэйчүүдээс Б.Оюунжаргал III даны түль төрөлд (техник дасгалд) аваргалсан байна. Тэгвэл насанд хүрэгчдийн хосень сүль төрөлд эрэгтэйчүүд багаараа хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улсаас 54 тамирчин тус тэмцээнд өрсөлдсөнөөс тус бүр зургаан алт, мөнгө, есөн хүрэл медаль авлаа. Ингэснээр нийт дүнгээр VII байр эзэлсэн аж. 
2023-08-31

Манай тамирчид Астанагийн дэвжээнээс гурван медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод эхэлсэн жиү жицүгийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын 40 гаруй тамирчин зодоглож байна. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчдээс О.Болд-Эрдэнэ, Т.Мөнх нар барилдааныг дэнсэлж байгаа юм. Маргааш өндөрлөх тус тэмцээний 16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Их шавь” дэвжээний бөх Б.Бат-Эрдэнэ 73 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн, дараагийнхад Румын, Казахстан, БНСУ-ын тамирчныг ялж, хагас шигшээд шалгарлаа.
2023-08-24

Монголын тамирчидАНУ, Сингапурт тулалдана 

“MGL-1 FC” холбооны хошой аварга Х.Амартүвшин АНУ-ын Сан-Франциско хотын холимог тулааны “First round fight” холбооны 70 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдана. Түүний өрсөлдөгч нь тус улсын Хавай арлын тулаанч Райан Дела Круз. Тэд “Cow palace” ордонд энэ сарын 19-нд тулалдахаар товложээ. Түүнчлэн энэ сарын 27-нд “MGL-1 FC” болон Японы “Gladiator” холбооны аварга Т.Нямжаргал Сингапурт “Road to UFC” тэмцээнд оролцох нь. Тэрбээр Тайландын тамирчин Петер Данесоетой тулааны дэвжээнд нударга зөрүүлэх юм байна. 
2023-08-17

Х.Магван агсны нэрэмжит боксын тэмцээн эхэллээ

 Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна.
2023-07-25

Өсвөрийн жүдочид 5 АЛТ, 3 МӨНГӨ, 6 ХҮРЭЛ медаль хүртлээ

Хонгконгод байгуулагдаж буй, Жүдо бөхийн Өсвөр Залуучуудын, Олон улсын тэмцээнд, Монгол улсаа  төлөөлөн 26 тамирчин хүч үзэж байна.  Өчигдөр Залуучуудын  насны  ангилалд  18 тамирчин барилдсанаас  5 АЛТ 3 МӨНГӨ 6 ХҮРЭЛ нийт 14 медаль хүртлээ. 
2023-07-18

“Улаанбаатар-2023” ДАШТ үргэлжилж байна

Степпе Арена”-гийн дэвжээн дээр Монгол, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 41 орны 500-гаад тамирчин өрсөлдөж байна.
2023-07-17

Ф.Мэйведер мафийн толгойлогчийн ач хүүтэй тулалдав 

Энэ талаар Ф.Мэйведер “Та нар харж байна уу, ийм учраас л надад их мөнгө төлдөг юм. Би шоу хийдэг. Туршлагадаа үндэслэж хэлэхэд сая чухам юу болоод өнгөрснийг хэн ч мэдээгүй. Үнэхээр солиотой зүйл болж өнгөрлөө” хэмээн өгүүлжээ. Эцэст ньдурдахад, Жон Готти III бол Нью-Йоркийн зартай гангстер Ж.Готтигийн ач юм. 
2023-06-14

Манай гурван жүдоч Душанбегийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ 

Тажикистаны Душанбе хотод болж өндөрлөсөн жүдо бөхийн гран при тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн 19 тамирчин зодоглосон. Тэмцээний салхийг хагалж, эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд хүрэл медалийн төлөө ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хоорондоо хүч сорив. Туркийн Анталия хотод өнгөрсөн болон энэ жил зохион байгуулсан “Их дуулга”-д таарсан тэдний ялалт, ялагдлын харьцаа 1:1 болж тэнцсэн. Хайнаа хагалах гурав дахь тэмцээнд Г.Наранцэцэг өрсөлдөгчөө нэмэлт цагт ялснаар гранпри ангиллаас анхны медалиа зүүсэн юм.
2023-06-07

Б.МИШЭЭЛТ: Зорилго , медаль хоёр миний амьдралыг өөрчилсөн

Үүнээс хоёр жилийн дараа АНЭУ-ын Дубай хотыг зорьж, Ази тивийн АШТ-ий тулааны дэвжээнээс хүрэл медаль хүртсэн нь ДАШТ-ий шагналын тавцан ойрхон байгааг мэдрүүлсэн гэдэг. Тэрбээр 14 жилийн турш зорьж тэмүүлсэн хүсэл, мөрөөдлөө энэ удаа Узбекистаны Ташкент хотод биелүүлж, хүрэл медалийн эзэн болсон билээ. Монголын боксын спортын ертөнцөд түүхэн амжилтаараа нэгэн шинэ хуудас нээж, Парисын олимпод оролцохоор зорьж буй түүнтэй ярилцлаа. 
2023-06-06

М.Амилал, Э.Хүслэн нар шатрын УАШТ-ийг тэргүүлж эхэллээ 

Ховд аймагт насанд хүрэгчдийн шатрын УАШТ-ий есдүгээр өргийн тоглолт үргэлжилж буй. Тус тэмцээний нээлттэй ангилалд өрсөлдсөн эрэгтэйчүүдээс найман өргийн тоглолтод “Зууны шатар” клубийн тамирчин, 16 настай, Дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал зургаа, их мастер Г.Мөнхгал, Б.Билгүүн нар 5.5 оноогоор тэргүүлж эхэллээ. Эмэгтэйчүүдээс Төв аймаг, “Хан-Алтай” клуб, 52 дугаар сургуулийн тамирчин, 15 настай, өнгөрсөн оны Ази тивийн аварга Э.Хүслэн 5.5, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан, Б.Мөнгөнзул, спортын дэд мастер Э.Энхрий нар таван онооны хожлоор хошуучилж байна. 
2023-05-30

Б.Чинзориг ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа

Түүнийг ялсан Асадхужа Муйдинхужаев алтан медалийн төлөө Казахстаны тамирчин Дулат Бекбауовтой тулалдахаар болсон байна. Тэгвэл 63.5 кг-д Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тажикистаны тамирчин Баходур Усмоновтой нүүр тулсан юм. Тэрбээр туршлага заан, өрсөлдөгчөө 4:1-ээр буулган авснаар ДАШТ-иймөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Түүний алтан медальтай эх орондоо ирэх, эсэхийг Узбекистаны тамирчин Руслан Абдуллаевтай тоглох тулаан шийдэх юм. 
2023-05-15

Туялзуур сэлмийн улсын аваргууд тодорлоо 

Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд “Илдэн” клубийн тамирчин Э.Нямлхагва тэргүүн байр эзлэв. Тэрбээр анх удаа улсын аварга боллоо. Дэд байрт “Дуэль” клубийн тамирчин Б.Бямбажаргал, гуравдугаарт “Улаанбаатар фенсинг”-ийн Э.Дөлгөөн, “Илдэн” клубийн Х.Анхбаяр нар тус тус шалгарсан байна.
2023-05-01

А.НЯМЖАВ: Кэндо дотоод сэтгэлийн Амар амгаланг олоход тусалдаг

-Тийм ээ, өөрийгөө олоход маш их тусалсан. Кэндо уншиж, судлах зүйл ихтэй, бодож, бясалгах философитой. Тулааны гайхамшгаас гадна бичгийн эрдмийг давхар хослуулдаг онцлогтой. Спортоос сурсан бүхэн миний амьдралд хэрэг болдог. Кэндод ялагч, ялагдагч гэж байдаггүй. Харин өөрийгөө ялан дийлж, дараагийн түвшинд хөгжүүлдэг юм. Кэндогийн тамирчид эртнээс уламжилж ирсэн нарийн дэг жаягийг одоо ч эрхэмлэн баримталдаг. Спортын бусад төрөлд өрсөлдөгчөө ялсны дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно. Тэгвэл кэндогийн тулаанд ялсан тамирчин дэвжээнээс буутлаа нүүрний хувирал гаргахгүй. Энэ нь өрсөлдөгчөө хүндэлж буй соёл юм. Энэ спортод тогтуун, тайван байх нь даруу төлөв занг илэрхийлдэг. Кэндодотоод сэтгэлийн амар амгаланг олоход тусалдаг. 
2023-04-28

Б.Энх-Оргил Тайландад анхны тулаанаа хийх нь

Түүний гол өрсөлдөгч нь “One warrior series Philippines”-ийн ялагч, 29 настай Адонис Севиллено. Тэрбээр сонирхогчийн зэрэглэлд нэг, мэргэжлийн түвшинд хоёр ялалт байгуулж, гурав ялагдаж байжээ. 10 гаруй орны тулаанчийн өрсөлдөөнийг Монголын цагаар 20.30-д “Premier sports network” сувгаар шууд дамжуулах юм.
2023-04-20

Өсвөрийн жүдочид багаараа III байрт жагслаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос Казахстаны Алматы хотод зохион байгуулсан өсвөр үеийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 20 гаруй тамирчин оролцлоо.
2023-04-10