Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Шинэ ургацын төмс, байцайг кг-ыг нь 3000 төгрөгөөр үнэлжээ

Монголд тарьсан шинэ ургацын хүнсний болон нарийн ногоо худалдаанд гарч эхлэв. Тэгвэл өчигдрийн байдлаар “Бөмбөгөр”, Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” худалдааны төвд шинэ ургацын төмс кг нь 3000 төгрөг, байцай мөн адилүнэтэй байв. Харин лууван кг нь 3500 бол бөөрөнхий сонгино 5000, багцтай ногоон сонгиныг 4000 төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн монгол өргөст хэмхийг 9000-10 000, улаан лоолийг 13 000-15 000 төгрөгөөрборлуулж байв. Харин өнгөрсөн намрын төмс кг нь 1500, лууван болон байцай 2000 төгрөг бол урд хөршөөс оруулж ирсэн улаан лооль, өргөст хэмх нь кг тутамдаа Монголынхоос 3000 орчим төгрөгөөр хямд байгаа аж. Шинэ ногооны нийлүүлэлт одоогоор бага, эрэлт их байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн борлуулагчид хэллээ. 
2023-07-28

Хуурамч жор бичсэн Эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хаалаа

Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн “Түмий булаг” ХХК-ийн “Тал булаг” эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, гэрээг 2023 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс түр түдгэлзүүлж, ЭМД-ын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх акт тавилаа.
2023-07-27

Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт болж байна 

НҮБ-аас зохион байгуулдаг, хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт Италийн нийслэл Ромд болж байна. Өнөөдөр өндөрлөх эл уулзалтад 170 орчим орны дээд, өндөр түвшний 2000 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “өлсгөлөнг зогсоох” үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхдээ гаргасан ахиц, дэвшлээ дүгнэж, хүнсний хангамжийн тогтолцоогоо боловсронгуй болгох арга хэмжээ, чиглэлээ тодорхойлох аж. 
2023-07-26

Д.ГАНЗОРИГ: Уламжлалт анагаах ухааныг өв соёл талаас нь хамгаалж, хадгалан үлдээх ёстой

Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар “Бэтүб” хийдийн “Найдан” эмнэлгийн эмч, маарамба Д.Ганзоригтой ярилцлаа. Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын өв соёл бөгөөд зайлшгүй хамгаалах шаардлагатайг тэрбээр онцолсон юм.
2023-07-24

Шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлана

   Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар оруулж, батлуулаа.
2023-07-21

"Шүд" төслийнхэн хуралджээ

"Шүд" төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн наадмын өмнөхөн хуралдаж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулсан аж. 
2023-07-21

Булган аймагт хачигт халдварын улмаас хүн нас баржээ 

Хачигт халдвар буюу энцефалитын улмаас Булган аймагт уржигдар нэг хүн нас баржээ. Түүнчлэн уг халдварт өртсөн хоёр хүний биеийн байдал хүндэрч, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн сард, мөн энэ сарын эхээр хоёр хүн хачигт энцефалитаар эндсэн байна. Манай улсад хачгаар дамждаг хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг аж. Эдгээрээс хачигт энцефалит нь хамгийн хүнд хэлбэрээр илэрдэг, хүний мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг, улмаар өвчтөн нас барах эрсдэлтэй өвчин юм. 
2023-07-20

Хорт хавдрын 329 оношийг баталгаажуулаад байна

ДЭМБ-ын 185 орныг хамруулсан судалгаагаар жилд 19 сая хүн хорт хавдраар өвдөж, үүнээс 10 сая орчим хүн нас баржээ.
2023-07-17

Гурван хүн аянгад өртжээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван Жигэртэй багийн нутаг Урт булаг гэдэг газар зусаж байгаа малчин Э-гийн гэр дээр энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 01.20 цагийн орчимд аянга буусан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тэр шөнө 02.30 цагийн орчимд сумын эмнэлгийн даргаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиход 59 насны хоёр хүн болон 5-7 насны мөн хоёр хүүхэд байжээ.
2023-07-17

Явуулын хоёр лаборатори ажиллаж байна

Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ:
2023-07-11

ЗӨВЛӨГӨӨ: Наршсан үед ЯАХ вэ

Зуны улирал, цэлмэг, нартай, дулаахан өдрүүд сайхан ч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, өндөр настангуудын зайлшгүй анхаарах ёстой нэг зүйл нь наршилт билээ. Цэлмэг, хурц нартай өдөр нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэхгүй байх, түүнчлэн малгай өмссөн ч  удаан хугацаагаар гадаа байснаас наршдаг. 
2023-07-11

Тамхины утаа агаарт тав хүртэл цаг “амьдардаг” 

Тамхины үйлдвэрүүд хоёр сая гаруй тонн хатуу хог хаягдал гаргадаг. Тамхины ишний гуравны хоёр нь газарт хаягддаг бөгөөд энэ нь жилд 340-680 сая кг хог гэсэн үг. Тамхинд агуулагдах 7000 гаруй химийн бодисын 69 нь хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолсон. 
2023-07-10

Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг түргэний машинтай боллоо

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, хоёр сумын Эрүүл мэндийн төв, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” загварын түргэн тусламжийн автомашинтай боллоо.
2023-07-07

Бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг зөвлөв 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар хурдан мориноос унаж бэртсэн 28 тохиолдол бүртгэгдсэн. Хүүхдээр хурдан морь унуулахдаа хамгаалалтын хувцас өмсүүлж хэвших хэрэгтэй байна. Сүүлийн үеийн үер усны байдлаас үүдэн хөрсний бохирдол ихэссэн учир ил шархны гэмтэлтэй үед эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай. Түүнчлэн авто ослын тохиолдол нэмэгддэг тул тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулъя” гэсэн юм. 
2023-07-07

Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем бий болгох нь

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой техник туслалцааны “Tа-10099” төслийн нээлт өчигдөр боллоо. Уг төслийг АХБ-ны хоёр сая ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдал, хариу арга хэмжээний мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, хүнсний нийлүүлэлтийн тогтолцоо, сүлжээний ложистикийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах аж.
2023-07-07

Гэдэсний халдварт өвчний дэгдэлт үүсэх эрсдэл өндөр байна

ЭМЯ-наас шуурхай хэвлэлийн хурал зарлаж, үерийн нөхцөл байдал, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг асуудлаар мэдээлэл хийж байна.
2023-07-07

Эрт ургацын нарийн ногоо борлуулж эхлэв 

Нийслэлд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хоршоод Эрх чөлөөний талбайд эрт ургацын, 10 гаруй төрлийн нарийн ногооны дээжээс өчигдөр худалдаж эхлэн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нарийн ногооны үнэ бусад дэлгүүр, худалдааны төвийнхөөс хямд буюу өргөст хэмхийг кг-ыг нь 6000, салатны навч нэг уутыг нь 1500 төгрөгөөр борлуулж буй аж. 
2023-07-06

ХӨСҮТ: Үер гэдэсний халдварт өвчнийг нэмэгдүүлдэг

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг өглөө.
2023-07-06