Буруутай этгээдүүдээр 318 сая төгрөг нөхөн төлүүлнэ
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах тухай Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.
2024-02-02
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамтруулжээ
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, үзлэг оношилгоо хийх арга хэмжээ зохион байгуулж, эрүүл мэндийн сэргээн засах үзлэг оношилгоо хийх, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүллээ.
2024-01-30
Үерийн эрсдэлтэй бүсийн ариун цэврийн байгууламжийг сайжруулна
НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ онд үерийн эрсдэлтэй нутаг дэвсгэрийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг манай улсад хэрэгжүүлэхээр болжээ. Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын дэмжлэгээр уг төслийг хэрэгжүүлэх аж. Үүний хүрээнд үерийн эрсдэлтэй газруудад ариун цэврийн байгууламж бий болгон, эрүүл ахуйн байдлыг нь сайжруулах гэнэ
2024-01-29
Хүүхдийн хорт хавдрын 80 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй
Агаарын бохирдлоос болж, Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг хөндөж, анагаах ухааны доктор Н.Одонгуа, судлаач С.Наранбаатар нар өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд иргэд утаагаар амьсгалснаар хорт хавдрын өвчлөл, нас баралт, ургийн гажиг, зулбалт нэмэгдэж буйг судалгаанд үндэслэж, жишээ татан ярив.
2024-01-22
Зүрх судасны мэс заслын шинэ технологи нэвтрүүлжээ
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн судлаачдын баг “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төслийг 490.3 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Зүрхний цочмог шигдээсний үед 2016 онд 11, 2018 онд 9 нийт 20 өвчтөнд ТиСДЭ хийх явцад бүлэн соруулах эмчилгээ хийж, титэм судсанд шинээр үүсэж тогтсон бүлэнг соруулан авч дараа нь стент тавьсан нь үр дүн 95 хувьтай байлаа. Төсөлт ажлын хугацаанд титэм судаснаас бүлэн соруулах эмчилгээг улсын хэмжээнд анхлан амжилттай хийж гүйцэтгэн практикт нэвтрүүлжээ.
2024-01-22
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа.
2024-01-21
Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 11 878 хүн салхин цэцгээр өвчилжээ. Энэ нь сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлт буюу хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол аж. Тухайлбал, 2023 онд өвчилсөн хүний тоог өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 3.4 дахин нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн олонх нь 0-9 насны хүүхэд байжээ. Харин цар тахлын үед буюу 2021 онд 293 хүн өвчилсөн нь сүүлийн 15 жилийн доод түвшин гэнэ.
2024-01-18