Судлаачид Хөвсгөл нуурын атлас зохиох ажлыг эхлүүлжээ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид манай орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг агуулдаг, ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хөвсгөл нуурын атласыг зохиохоор ажиллаж байна. “Хөвсгөл нуур” атласыг 100 гаруй сэдэвчилсэн зургийн агуулгатайгаар энэ онд цахим хэлбэрээр, 2025 оны эхний хагаст хэвлэмэл хувилбараар олон нийтэд хүргэх зорилт тавьжээ.
2024-08-14
Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-08-12
Туул голын усны түвшин нэмэгдэж, эрэг нь нуржээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэд амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж голын голдирлыг өөрчилснөөс айлууд үерт автаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-нд холбогдох байгууллагуудад өгчээ. Үүний дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж, улмаар голын эрэг нуржээ. Ингэснээр Туул голын хамгаалалтын бүсэд орсон айлууд усанд автсан байна
2024-08-12
Жуулчдаар мод тариулахыг уриалав
Нэг сая мод тарих зорилт тавин ажиллаж буй “Миний клуб”- ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас санаачилсан “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөрийг “Нэг жуулчин, нэг мод” болгон өөрчилж, хэрэгжүүлэх нь нийгэмд үр ашигтай гэж үзэж байна. Тиймээс манай улстай ойр ажилладаг, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, Монголыг зорин ирж буй солонгос жуулчдад хандан ийм уриалга гаргасан аж. Түүний эл санаачилгыг “Ногоон хэрэм” төслийнхөн дэмжиж, Тэрэлжийн авто зам дагуух 8.4 га газарт хэрэгжүүлж байгаа ойжуулалтын төслийнхөө талбайд солонгосчуудаар мод тариулж эхэлжээ
2024-08-09
Орхон голын бохирдлын асуудлаар хяналт шалгалт хийж байна
Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, төрийн тахилгат Суварга хайрхны эх орчмын Орхон гол уул уурхайн үйл ажиллагааны улмаас бохирдож байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнүүд Архангай аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчидтай хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ. Мөн усны бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээр сэтэрсэн далан, хаалт, суваг шуудууг сэргээн засварлах, бэхжүүлэх ажлыг хийлгүүлж буй гэнэ.
2024-08-09
Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр буюу наймдугаар сарын 09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-09
Мазаалайн судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэв
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршөөс манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Эдгээр нь мазаалайтай холбоотой судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийхэд ашиглах гэрэл зургийн болон ажиглалтын камер, дэлгэц, богино долгионы станц зэрэг төхөөрөмж юм байна
2024-08-07