Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Эко клубийн 104 багш, 11 сургуулийн сурагч чууллаа

Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн 4 дэх удаагийн чуулганыг "ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" уриатай "Их газрын чулуу" байгалийн цогцолборт зохион байгууллаа.
2024-06-26

Судалгаанд хамруулсан ойн сангийн 30.4 хувьд нь хөнөөлт шавж голомтлон тархжээ

Төвийн бүсэд Архангай, Булган, Завхан, Орхон, Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт 747.6 мянган га талбайд судалгаа явуулахаар төлөвлөснөөс одоогоор 230 мянган га-д нь ажиллажээ. Үүний 52.6 хувь буюу 121 мянган га талбайд нь микробиологи болон авиа микробиологийн аргаар шавж устгах арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үнэлсэн байна. Энэ бүсэд Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт эрвээхэй ойн санд хохирол учруулах хэмжээнд голомтлон тархжээ. 
2024-06-26

Долдугаар сард аль нутгаар халж, хаагуур хүйтрэх вэ

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Тэгвэл Цаг уур орчны шинжилгээний газраас долдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан тооцож гаргажээ.
2024-06-26

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 28, 29-ндүргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2024.06.26
2024-06-26

 “2030 он гэхэд дэлхий дахинд учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай улсад сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.5 хувиар дулаарч, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн. Нийт тохиолдож буй гамшигт үзэгдлийн 30-60 хувь нь аадар бороо, үерээс үүдсэнийг онцолжээ. Тиймээс цаг уурын өөрчлөлтийн эсрэг ногоон байгууламж бий болгож, мод олноор тарьж, экологийн тэнцвэрт байдлыг бий болгох шаардлагатайг дээрх БОАЖ яамнаас уриаллаа. 
2024-06-26

Өнөөдөр +26 градус дулаан байна

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ
2024-06-26

Төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-25

Хийлдэг гудас хөмөрч, 13 настай хүүхэд хиймэл нууранд энджээ

Хийлдэг гудас хөмөрч, 13 настай хүүхэд амиа алджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нуурын усанд бага насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 16:22 цагт хүлээн авчээ.
2024-06-25

Усанд осолдож, амиа алдсан хүний тоо 30-д хүрлээ

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан  байна.
2024-06-25

Монголчууд жилд 2.5 сая тонн хог хаядаг

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 3.5 сая тонн хог хаягдал үүсдэг. Улаанбаатар хотоос 42,5 хувь нь буюу 1,4 сая тонн нь бий болдог аж. Нийт хог хаягдлын 3 хувь нь буюу 105 000 тонн нь гялгар уутны хаягдал.
2024-06-25

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар орно

Улаанбаатар хотод зургадугаар сарын 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Өмнөх өдрүүдийн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэсэн.
2024-06-25

Хархорины хогийн цэгийг ландфилын аргаар булшилжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын удирдлагаас “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах ажлыг Девсофт ХХК-тэй хамтран зохион байгууллаа.
2024-06-24

“Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтарч байгаа аж.
2024-06-24

Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-24

Булган аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхлүүлэв

Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн аж. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм байна. Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах хэдий ч хэт олшрох нь моддыг доройтуулах зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй гэнэ.
2024-06-24

Гамшиг, аюулт үзэгдлийн шалтгаанаар 12 хүн нас барав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 17-23-ны хооронд  нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Д
2024-06-24

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороотой

Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хагаст халж, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, 25-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-23

Өнөөдөр нар буцах өдөр

Энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна. 
2024-06-22