Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

ӨМНӨГОВЬ: Тооройн төгөл буюу “Шаравын чангалан"

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрших “Тооройн төгөл” буюу “Шаравын чангалан”-гийн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
2024-04-05

ӨМНӨГОВЬ: Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжиж эхэллээ.
2024-04-04

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй буурсан, өнгөрсөн оны мөн үеийнхээс болон олон жилийн дунджаас 10-60 см-ээр бага байгааг Цагуур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Иймд орон нутгийн иргэд, малчид, тээвэрчдийг гол, нууран дээгүүр зорчихгүй, баталгаат гүүр, гармаар явахыг анхаарууллаа. Түүнчлэн цас, мөс эрчимтэй хайлж байгаагаас гол, нуурын усны түвшин эрс нэмэгдэж, сайр,гуу жалга бүхий хэсгүүдээр үер буух эрсдэл орон нутагт хаа сайгүй нүүрлэснийг сануулсан юм. Иймд малчдыг голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв
2024-04-03

Математикийн улсын олимпиад Өмнөговь аймагт анх удаа болов

Математикийн улсын олимпиад Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулаж байна. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг сурагчид болон багш, мэргэжилтнүүд оролцож байна. Энэ жил математикийн олимпиад зохион байгуулагдаж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
2024-04-02

ӨМНӨГОВЬ: Нөөцийн махыг 27 цэгээр борлуулна

Өмнөговь аймгийн нөөцийн махны борлуулалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүллээ.
2024-04-02

Даланзадгадын Дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болжээ

Даланзадгадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Тодорхой хэлбэл,  2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж О суусан. Станцын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийсэн гэнэ.
2024-04-02

ӨМНӨГОВЬ: “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг 3 дахь жилдээ зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийг хөгжүүлэх Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд “Цэгцтэй гэр хороолол” тэтгэлэгт төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
2024-04-01

4470 айл шар усны үерт өртөх эрсдэл өндөр байна

Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрынхан хамтран улсын хэмжээнд шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ. Үнэлгээнд 20 аймгийн 315 сумыг хамруулсан байна. Үүнээс 161 сумд эрсдэлийн түвшин өндөр гэсэн дүн гарчээ. Тэр дундаа долоон аймгийн 53 сумын 4470 айл шар усны үерт өртөх эрсдэл маш өндөр гэнэ. Үүнд Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Ховд аймаг хамрагджээ. Үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг УОК-оос орон нутгийн удирдлагад зөвлөсөн байна.
2024-04-01

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм.
2024-03-29

ӨМНӨГОВЬ: Оюутны байрны барилгын гүйцэтгэл 85 хувьтай явж байна

Өмнөговь аймгийн оюутнуудад зориулан орон нутгийн төсвөөр Улаанбаатар хотод барьж буй оюутны хотхоны бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
2024-03-28

ӨМНӨГОВЬ: Үндэсний бичгээ сурталчлан таниулах "Эрдмийн хишиг" аян болов

Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа билээ. Тус зорилтын хүрээнд Өмнөговь аймаг "Эрдмийн хишиг” аяныг 16 дахь жилдээ Цогт-Овоо суманд зохион байгуулав. Аянд ерөнхий боловсролын 17 сургуулийн монгол хэл, бичгийн 94 багш, 152 суралцагч, 28 сонирхогч оролцож, мэдлэг оюунаа уралдуулж, хамтран суралцах, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион явууллаа.
2024-03-26

ӨМНӨГОВЬ: Усны чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар ярилцав

ДЭЛХИЙ НИЙТЭЭР 3 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙГ “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР” БОЛГОН ТЭМДЭГЛЭДЭГ БӨГӨӨД ЭНЭ ЖИЛ ОЛОН УЛСАД “УС БА ЭНХТАЙВАН” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА.
2024-03-25

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэргээр зорчихдоо 20-30 хувийн хөнгөлөлт эдлэх нь

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ЗТХЯ-наас дэвшүүлээд буй “Ээлтэй тээвэр” бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж эхэлжээ. Тодруулбал, тээврийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс орон нутгийн унтлагын галт тэрэгний тасалбарын үнийг 20, тасалгаатынхыг нь 30 хувиар бууруулсан байна. 
2024-03-22

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 3.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ

Зудад өртсөн малчдад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар Монголын улаан загалмай нийгэмлэг өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн одоогоор 21 аймгийн 7200 малчин өрхөд нийт 3.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Үүнд бэлэн мөнгө, хүнс, ариун цэврийн багц, малын эрдэст тэжээл зэргийг багтаажээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Олон улсын улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан, АНУ, Австрали, БНХАУ-ын Засгийн газар, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгээр малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
2024-03-22

"Цахим Өмнөговь" нэгдсэн платформыг эхлүүлнэ

Өмнговь аймгийн Далазадгад хотноо Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "ЦАХИМД ХЭВШЬЕ" арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион явууллаа.
2024-03-21

ӨМНӨГОВЬ: Хүрмэн сум эрүүл мэндийн төвийн цоо шинэ барилгаа хүлээн авлаа

ХҮРМЭН СУМЫН ЭМТ-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
2024-03-21

Тусламж эрэхээр машинаасаа буугаад осгож нас баржээ

Дорнод аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цаг агаар муудсанаас иргэд автомашинтайгаа цасанд суух, төөрөх, улмаар амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн нутаг, Сайхан булаг хэмээх газарт зорчиж явсан суудлын автомашин цасанд суусны улмаас зорчиж явсан дөрвөн иргэний нэг нь амиа алдсан золгүй явдал энэ сарын 18-нд гарчээ
2024-03-20

Малчдад 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно

Өнөөдрийн байдлаар зургаан сая мал хорогдоод байна. Үүнийг дагаад олон тооны малчин өрх амжиргаанаасаа салах эрсдэлд орсон учраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буй 107 тэрбум төгрөгөөс малчдад урт хугацаатай, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно.
2024-03-20