Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Баянзагийн хоолойд үер бууж, жуулчид зорчих аргагүй болжээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр орсон борооны улмаас Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам хэд хэдэн хэсгээрээ усанд автаж, эвдрэн, жолооч нар сонор сэрэмжтэй зорчихоос аргагүйд хүрээд буйг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлсэн. Тэгвэл Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Арц богд уулын дагуу орших Баянзагийн хоолойд их хэмжээний үер бууснаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсныг орон нутгийн аялал жуулчлалын байгууллагынхан анхааруулж байна. 
2024-08-13

Хүрэн баавгайнаас сэрэмжлүүлэв

Хүрэн баавгай суурьшлын бүс, малчдын хотонд ойр орж ирэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхааруулав. Ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг ой бүхий аймагт энэ зун ийм явдал хэд хэдэн удаа бүртгэгджээ. Тиймээс баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газарт хандах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй орхихгүй, малд явуулахгүй байх, машин техник болон харилцаа холбооны хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг дээрх яамнаас иргэдэд зөвлөв
2024-08-12

Зэрлэг амьтан гарч ирж болзошгүй 39 газарт анхааруулах тэмдэг байршуулжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, генетик солилцооны нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Горхи, Тэрэлж болон Хустайн нурууг холбосон экологийн коридорыг шаардлагатай байгууламжуудын хамт байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Тэгвэл эл ажлын хүрээнд тус байгууллагынхан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх зуслангийн бүсийн 110 байршил бүхий 39 газарт зэрлэг амьтан гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ
2024-08-09

Өвөрхангайд аянга бууж, хоёр айлын 500 гаруй бог хорогджээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт энэ сарын 7-8-нд шилжих шөнө аянга буусны улмаас хоёр өрхийн 500 гаруй бог хорогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр 13.00 цагийн орчимд энэ талаар тодруулахад “Есөнзүйл сумын нэгдүгээр багийн нутаг, Хөндий хэмээх газарт наймдугаар сарын 8-ны 01.00 цагт аянга бууснаас хоёр айлын 500 гаруй мал хорогдоод байна
2024-08-09

Үерт автсан 171 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн хэд хэдэн байршилд айлууд үерт автаж, тухайн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд өнгөрсөн баасан гарагт Түргэний гол хүчтэй үерлэж, далан сэтэрснээс айл усанд автсан тул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шуурхай арга хэмжээ авсан байна. Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дахь Сонгинын хэсгийн дөрвөн айл үерт автсан аж. Мөн тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг 117 айл үерт өртсөн гэнэ. Түүнчлэн 14 дүгээр хорооны 50 гаруй айл усанд автсан гэх дуудлагаар онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллажээ. Нийслэлийн 26, 59 дүгээр сургуульд түр байр гаргаж, иргэдэд туслаж үзүүлж байгааг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв. Өдгөө сэтэрсэн даланг сэргээн засварлахаар ажиллаж буй юм байна.
2024-08-05

Аянга буусны улмаас 17 бог мал хорогдлоо

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутагт уржигдар аянга буусны улмаас 17 бог мал хорогджээ. Аянга бууж, зургаан хонь, 11 ямаа хорогдсон тухай дуудлага онцгой байдлын алба хаагчдад тухайн өдрийн 21.00 цагийн орчимд ирсэн аж. Алба хаагчид үүний дагуу газар дээр нь ажиллаж, сэг зэмийг өчигдөр устгасан гэнэ. 
2024-07-31

Зарим чиглэлийн автобусыг түр хугацаанд “Драгон”-оос явуулна

Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобусыг өчигдрийн 13.00 цагаас эхлэн хоёр өдрийн турш “Драгон” авто буудлаас явуулахаар болсныг Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв. Учир нь “Номин” авто буудлын өмнөх замын хөдөлгөөнийг хааж, засаж буй аж. Үүнтэй холбоотойгоор тус авто буудлаас явуулж байсан автобуснуудыг түр хугацаанд “Драгон” руу шилжүүлэх зохицуулалт хийжээ. 
2024-07-29

Манханаас Булган сум чиглэлийн авто замд нуранги үүсэж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Аадар борооны улмаас эвдэрч, сүйдсэн замуудаа бүрэн засаж дуусаагүй байхад дахин өөр чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүйд хүрсэн талаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлсээр байна. Тухайлбал, энэ сарын 20-24-нд орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал, Дорноговийн Сайншандаас Замын-Үүд, Ханги боомт, Булганы Хутаг-Өндөрөөс Тэшиг чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, далан, гүүр, гүүрэн байгууламж нурсан тохиолдлууд гарсан. Энэ сарын 26-ны байдлаар гэхэд Эгийн гүүрний сэтэрсэн далан, Мөрөн-Хатгал, Сайншадын замд үүссэн нүхэн эвдрэлийг засахаар замын компаниуд шуурхай ажиллаж байгааг дээрх төвөөс мэдээлсэн юм. Тэгвэл А14 дугаартай, Ховд аймгийн Манхан-Булган сум чиглэлийн олон улсын чанартай авто зам өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар борооны улмаас мөн эвдэрчээ
2024-07-29

 Завхан аймгийн Сантмаргац, Яруу сумын 100 жилийн ой тохиож байна 

Энэ өдрүүдэд Завхан аймгийн Сантмаргац, Яруу сумд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.  Сантмаргаз сум нь 1924 онд байгуулагдсан, 239 183 га нутаг дэвсгэртэй, сумын төв Холбоо нь Улистайгаас 310 км Улаанбаатараас 1047 км зайд оршино.
2024-07-26

Усны ослоос урьдчилан сэргийлэх самбарыг олноор байршуулъя

“Аав аа, битгий яв л даа, аюултай шүү дээ” хэмээн хүүхдүүд уйлна. Эрэгт буй хүмүүс хэн нэгний нэрийг дуудаж, гэр бүлийнх нь гишүүд уйлж, нуур луу орохоор зүтгэнэ. Амьд, эсэх нь ч мэдэгдэхгүй нэг минут. Энгийн үед урсаад л өнгөрдөг нэг хором амь дүйсэн үед маш урт хугацаа. Нуурын эргээс 10 орчим метрийн зайд “Найзад минь туслаач. Сэлж чаддаг хүмүүс байна уу, гуйя” хэмээн хүмүүс хашхирна. Тэдэн рүү хэдэн хүн сэлж очиж буй харагдана. Эрэг дээрх хүмүүсийн уйлах чимээ, хэн нэгний нэрийг дуудах нь тасралтгүй үргэлжилсээр
2024-07-26

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлд зорчиход хүндрэлтэй байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс Хамрын хийд рүү явах авто зам үерийн улмаас эвдэрчээ. Уржигдар нэг цаг үргэлжлэн орсон борооны улмаас нөхцөл байдал ийн хүндэрч, автомашинаар зорчих аргагүй болсон аж. Тиймээс тус хэсгийн замыг өчигдрийн 12.00 цаг хүртэл түр хугацаанд хаав. Уг чиглэлийн зам өнгөрсөн зургаадугаар сард ч усанд автаж, эвдэрсэн юм. “Ус зайлуулах шугам сүлжээ дутмаг, зам засварын ажлыг нь дутуу гүйцэтгэснээс ийм явдал байнга гарч байна” хэмээн орон нутгийн иргэд шүүмжилж байлаа
2024-07-26

Гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурчээ

Бэлчээрийн ургамлын гарц өмнөх арав хоногийнхтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, ихэнх нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, зуншлагын байдал харьцангуй сайжирчээ. Өмнөх арав хоногийнхтой харьцуулахад энэ сарын 20-ны байдлаар гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурсан аж. Гэсэн ч бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 10 орчим хувьд муу байгаа гэнэ. Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумын нутаг үүнд багтаж байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байсан юм.
2024-07-24

Бурхан буудай уулыг анх удаа тахив

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай хайрхан уулыг тайх ёслол өнгөрсөн бямба гарагт буюу долоодугаар сарын 20-нд боллоо. Монголчууд эртнээс бурхан хэмээн хүндэтгэж, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрхны нэг болох Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд зарлиг гаргаж, төрийн тахилгатай болгосон юм. Тэгвэл тус уулыг тахих ёслолыг XVII жарны хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр ийнхүү анх удаа зохион байгуулав
2024-07-22

Өвөрхангай аймагт “сарлагийн баяр” болно

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр “Сарлагийн баяр” үйл ажиллагааг 15 дэх жилдээ зохион байгуулна.
2024-07-17

Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна

Монгол Улсын 2024 оны Улсын Төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан. Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2,6 км давхцаж байна.
2024-07-16

1-1.2 сая дотоодын жуулчин орон нутагт аялна гэж тооцжээ

“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагынхан дотоодын аялал жуулчлалын чиг хандлагын талаар хийсэн судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд “Улаанбаатар трэвэл экспо” арга хэмжээний үеэр 350 орчим хүнийг хамруулан санал асуулга явуулж, түүндээ үндэслэн дүн шинжилгээ, тооцоо хийсэн байна. 
2024-07-08

Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км замыг энэ долоо хоногт ашиглалтад оруулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн аялал жуучлалын гол маршрутуудын нэг Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлд тавьж буй хатуу хучилттай 5.5 км авто замын ажлыг энэ долоо хоногт дуусгах товтой байгааг БОАЖЯ-наас мэдээлэв. 
2024-07-01

Цагааннуур боомтын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлнэ

Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдаа төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсыг Дундад -Азийн худалдааны төв сүлжээнд холбох Цагааннуур боомтын хүчин чадал, зорчигч-тээврийн нэвтрүүлэх чадвар 5 дахин нэмэгдэх тооцооллыг гаргаад байна.
2024-07-01