Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

80 хувь нь ногоон байгууламжтай,олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд 10.2 га талбайг олон улсын жишигт нийцүүлэн “РиоТинто” компанийнхан тохижуулсан юм. 80 хувь нь ногоон байгууламж бүхий эл цэцэрлэгт хүрээлэн өчигдөр олон нийтэд үүд хаалгаа нээлээ. Хүрээлэнд очиход үүд хэсгийн замыг засаж дуусаагүй байв. Хаана, юу байгааг замын хажууд байрлуулсан самбараас төвөггүй мэдэж болно. Цааш явахад тоглоомын талбай тааралдлаа. Тэндэлс асгаж, хиймэл зүлгээр орчныг нь тохижуулжээ. Ингэснээр хүүхэд унасан ч гэмтэж бэртэх нь бага. Тоглоомын талбайн ойролцоох модны сүүдэрт хүмүүс үдийн цайгаа зооглож байлаа. Зарим эцэг, эх хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн тоглож ч харагдана. 
2024-07-04

Хог тээвэрлэлтийг хувийн хэвшилд хариуцуулснаас үйлчилгээ нь чанаргүй болсон гэв

Хог тээвэрлэлтийг хувийн хэвшилд шилжүүлснээр үйлчилгээ нь чанаргүй болсон талаар Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “Монгол” хотхоны СӨХ-ны захирал Б.Төмөрбат өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Манай ойр орчмын хог тээвэрлэлтийн үйлчилгээг “Лонг балюстрад” компани хариуцдаг. Сард 16 удаа ачих ёстой бөгөөд нэг хоног өнжөөд л хог тээвэрлэх хуваарьтай. Гэтэл араас нь хөөцөлдөж хэрүүл хийж байж л 3-4 хоногтоо нэг ачуулж байна. Өнгөрсөн ням гарагт ачих ёстой байсан. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн баасанд ирээд чимээгүй болсон тул хөөцөлдөж байж мягмар гарагт ачууллаа. Одоо залгаад ч утсаа авахаа больсон. Манай хотхонд 810 айл оршин суудаг. Хог тээвэрлэх үйлчилгээнд айл бүр 2000 төгрөг төлдөг.
2024-07-04

Онгоцны буудлаас хотын төв рүү автобус явна

"Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас маргаашнаас нийтийн тээврийн автобус явах талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн.
2024-07-04

Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөлөө

Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу тангараг өргөлөө. Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 23 байгууллагын 133 төрийн албан хаагч оролцов. Ёслолын үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Батбямба:
2024-07-03

Н.Мандуул НЗД-ын нэгдүгээр орлогч болов

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.
2024-07-03

Нийслэл шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг ногооруулав. Тодорхой хэлбэл,  ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуултаа дуусгаж өнөөдөр хүлээлгэж өгөв. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.
2024-07-03

Нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэл хийжээ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй.
2024-07-02

Хайлаастын үерийн хамгаалалтын даланг засаж байна

Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Хайлаастын үерийн хамгаалалтын даланг 1980 оноос хойш шинэчлээгүй бөгөөд усны ачаалал даахгүй идэгдэж эмтэрсэн. Иймд ашиглах боломжгүй болсон хавтанг шинэчлэн сольж байгааг мэргэжлийнхэн онцоллоо.  
2024-07-02

НИТХ-ын найман төлөөлөгчийг чөлөөллөө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж, Сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
2024-07-02

“Сэлбэ голын эргийн мод, лаг, шаврыг хөндсөн нь үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна”

Үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийг гамшгаас хамгаалах нэрийдлээр Сэлбэ голын эрэг дагуух бургаснуудыг экскаватороор түрэн булгалж, хядаж байгаад судлаачид ихээхэн бухимдаж байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн биологич Ч.Баярмаа тэргүүтэй судлаачид үүнд шүүмжлэлтэй хандаж, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагынхныг экологийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг даруй таслан зогсоохыг шаардаж эхлэв.
2024-07-01

Томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэллээ.
2024-06-28

Петанкийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав

МҮОХ, Монгол-Францын төвтэй байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2024 оны Олимпын өдөрт зориулж Франц үндэсний спорт болох Петанкийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тус тэмцээнийг Франц улсын засгийн газрын санхүүжилтээр байгуулсан Петанкийн зориулалтын талбай дээр зохион байгуулж, талбайн нээлтийн үйл ажиллагаа болов.
2024-06-28

С.Батсайхан: "Хүннү 2222" хорооллын насосыг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ

Өнгөрсөн баасан гарагт буюу зургаадугаар сарын 21-ний өдөр "Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтсон.
2024-06-27

Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог.
2024-06-27

Зургадугаар сарын 27, 28, 29-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглов

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно.
2024-06-27

О.Оюунчимэг: Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2024-06-27

Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-06-26