Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Нөөцийн махны 35 хувийг борлуулав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс нөөцийн мах борлуулж эхэлсэн. Борлуулалт одоогоор 35 хувьтай байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй доогуур үзүүлэлт юм байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж долоон аж ахуйн нэгж нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн аж. Тэд үхрийн 1901.25, хонины 3802.5, ямааны 633.75 тонн мах бэлтгэжээ. 
2024-05-21

“Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо 2 дахин өсжээ

“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана.
2024-05-20

О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан.
2024-05-20

Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дуусчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ.
2024-05-20

Хотын дарга НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатарыг АТГ-т шалгуулахыг үүрэгдэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов.
2024-05-20

Нийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
2024-05-18

“Улаанбаатар марафон-2024”-ийн үеэр ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа

“Улаанбаатар марафон 2024”-ийн үеэр сайн дурын 500 ажилтан үүрэг гүйцэтгэх нь. Өнгөрсөн онд сайн дурын ажил хийхээр 800 орчим залуус бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ жил 900 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулахаар болсон аж. Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан байна. 
2024-05-17

Хорих анги, хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах нь

Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 23-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх өдөр бүх нийтээрээ амардаг болсон билээ. Эл өдрийг Гандантэгчэнлин болон бусад сүм хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэхээ өчигдөр мэдээлэв. Тэдгээр байгууллага хамтран энэ жил “Ёс зүйг эрхэмлэе” уриалга дэвшүүлж, хорих ангиуд болон хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ
2024-05-17

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан.
2024-05-17

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ. 
2024-05-17

Цахилгаан дамжуулах агаарын шугамын 39 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ

Эрчим хүч хэрэглэгчийн тоо сүүлийн хоёр жилд эрс өссөнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв. 2017-2021 онд цахилгаан хэрэглэгчийн тоо жилд дунджаар 2.1-5.2 хувиар өссөн бол 2022 онд өнгөрсөн жилийнхээс 11.8, 2023 онд 9.9 хувиар нэмэгджээ. 2023 оны эцэс гэхэд нийт 487 938 хэрэглэгч бүртгэлтэй байсан нь өмнөх жилийнхээс 20 442-оор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Нийт хэрэглэгчийн 50 хувь нь орон сууц, 44 хувь нь гэр хорооллын өрх бол зургаан хувь нь аж ахуйн нэгж аж. 
2024-05-17

СУИС-ийн уулзвараас 4 дүгээр дэлгүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2024-05-17

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
2024-05-17

1085 автобус утасгүй интернэттэй болно

Түрээсийн гэрээг байгуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд
2024-05-16

Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ.
2024-05-15

Нүхэн гарц барихтай холбогдуулан галт тэрэгний цагийн хуваарийг өөрчилнө

Төмөр замын Улаанбаатараас Амгалан өртөө хооронд автомашин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихаар болжээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 17-24-ний өдөр зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулсныг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдээлэв. Тодруулбал, дээрх өдрийн 09.20-21.20 цагийн хооронд аялах Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34 дүгээр галт тэргийг нэгтгэн, Улаанбаатараас 21.40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09.33 цагт хүрэхээр өөрчилжээ.
2024-05-15

Онцгой байдлын байгууллагын арга хэмжээтэй давхацсан тул номын баярыг хойшлуулжээ

35 дахь удаагийн үндэсний номын баярыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 17-19-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэсэн ч нэг өдрөөр хойшлуулжээ. Уг баярыг гэнэт хойшлуулахаар болсон нь онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээтэй давхацсантай холбоотой гэнэ. Ийнхүү хойшлуулсанд баярт оролцохоор удаан хугацаанд бэлдсэн уран бүтээлчид болон зорин очихоор төлөвлөж байсан иргэд ихэд бухимдаж буй юм. 
2024-05-15

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
2024-05-15