- Эхлэл
-
Тогтвортой хөгжлийн зорилт
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэв
Оролцогчид хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн судалгааг сайн хийх, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй зарим онцлог асуудлыг судалж хуулийн зохицуулалт бий болгох, гэрлэлт цуцлалтаас өмнө эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, сэтгэл зүйч ажиллуулах, хуулийг сайн сурталчлах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох зэрэг үйл ажиллагаанд ахмадын байгууллагатай хамтран ажиллах зэрэг үр дүнтэй саналууд гаргалаа. Саналыг ажлын хэсэг анхааран судалж хуулийн төсөлд тусгах, хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин өргөн хүрээгээр хийхээр боллоо.
2023-04-11
83/17 буюу Монголын төр өндөр боловсролтой хүний нөөцөө ашиглаж чадахгүй байна
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн гудамжны самбар болон сошиал сүлжээнд 83/17 гэсэн тоо явж эхэлсэн нь нийгмийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Хүмүүс өөр өөрийнхөөрөө эл тооны утгыг тайлах гэж таамаглал дэвшүүлсэн. Тайлбарууд өөр хоорондоо ялгаатай ч санал нэгдсэн зүйл нь хэт зөрүүтэй тоо байна. Тэнцвэртэй бус, шударга бус зуйл байна гэж үзсэн явдал юм.
2023-04-10
Говь-Алтайд “Миний кодын эхлэл” Хакатон эхэллээ
Орон нутгийг хөгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах нь илүү үр дүнтэй. Тиймээс Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх аян хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
2023-03-29
Нийслэлд барьж буй 669 барилгыг шалгана
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 669 барилга барьж буй гэнэ. Сүүлийн үед барилгын чанар, газар хөдлөх эрсдэлийг олон нийт хөндөх нь ихэссэн тул шинээр барьж байгаа барилгуудын чанар, аюулгүй байдлыг шалгахаар болсныг Хотын стандарт, хяналтын газраас өчигдөр мэдээлэв.
2023-03-21
Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлээр бэлтгэж байна
Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дейвид Престон болон Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга хүлээн авч уулзлаа.
2023-03-20
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
2023-03-15