Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

2000-аас дээш сонгогчтой хэсгийн хороонд бүртгэлийн хоёр ажилтан байх нь

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хороо, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажлын талаар мэдээлэв.
2024-06-20

М.Энхцэлмэг: Би 18 настай. Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна

Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө.
2024-06-20

ТАВДУГААР ТОЙРОГ: Хамгийн олон өрсөлдөгчтэй төвийн бүс

УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг багтаж буй. 10 мандаттай хоёр тойргийн нэг болох төвийн энэ бүсэд 16 нам, хоёр эвслийн болон бие даагч дөрөв, нийт 118 хүн өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог юм. Тэр хэрээр өрсөлдөөн нэлээд ширүүн байна гэсэн үг. 
2024-06-20

Гадаадад буй иргэдийн саналыг авч эхэллээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад буй иргэдийн саналыг зургадугаар сарын 20-23-нд авахаар болов. Улмаар нийт 13 095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ.
2024-06-20

ТАНИЛЦ: 2024 оны сонгуульд улс төрийн намуудаас тойрогт болон жагсаалтаар нэр дэвшиж буй эмэгтэй нэр дэвшигчид

Монгол улсын их хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намуудаас тойрогт болон жагсаалтаар нэр дэвшиж буй эмэгтэй нэр дэвшигчдийг танилцуулж байна
2024-06-19

 Залуусын оролцоог нэмэгдүүлэх “V-Check” кампанит ажил эхлүүлжээ

 “Сонгогчдын боловсрол төв”-өөс “V-Check” залуусын кампанит ажил зохион байгуулж байна. Залуусын улс төрийн боловсрол, сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нь уг арга хэмжээний зорилго аж. Тус төвийнхөн 2020 оны сонгуулиар анх уг арга хэмжээг хэрэгжүүлсэн юм билээ. “V-Check” челлэнжид залуус нэгдсэнээр улс төрийн оролцоо, хариуцлагаа нэмэгдүүлж, бусдадаа мэдээлэл түгээн, уриалах замаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх юм байна. 
2024-06-19

Сурталчилгааны сүүлийн өдөр бүгдээрээ бодлогоор мэтгэлцье

Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид бие биенийгээ мэтгэлцээнд дуудаж, нам, эвслүүдийн зүгээс бодлогын өрсөлдөөн өрнүүлэхийг уриалах нь элбэгшив, сайн хэрэг. Саяхны жишээ дурдвал, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийг зургаадугаар сарын 26 буюу сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр Сүхбаатарын талбайд халз мэтгэлцээнд урилаа. Түүний хувьд МАН-ын даргыг мэтгэлцээнд дуудсан анхны тохиолдол энэ биш. МҮОНРТ-ээр болон бизнес эрхлэгчидтэй уулзахад нь бодлого ярьж, мөрийн хөтөлбөрөөрөө уралдъя хэмээн шаардаж байв. Эрх баригч намын даргыг Н.Номтойбаяр л мэтгэлцье гээд байгаа юм биш.
2024-06-19

Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж, АН-ын гишүүд жагсаж байна

Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр намынхаа байрны өмнө жагсаж Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг жагсаалтаас нэрээ татахыг шаардаж суулт хийж эхэлжээ. Намын дарга нь нэрээ таттал суулт зарлана гэдгээ ч мэдэгдлээ.
2024-06-18

Гадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын тоо 2012 оныхоос гурав дахин өсөв

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах бэлтгэл хангагдсаныг сонгуулийн төв байгууллагаас уламжлав. УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг энэ сарын 20-23-нд авах бөгөөд 13 095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Тэдгээрээс БНСУ-д 2983, АНУ-д 1862, Японд 1441, Австралид 1282 сонгогч бүртгүүлсэн нь хамгийн олон бол Египет, Кувейтэд 12 хүн саналаа өгөхөөр байгаа нь хамгийн цөөн аж
2024-06-18

СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн кампанит ажлаа зогсоож болох ч саналын хуудаснаас нэрийг нь хасахгүй

Сонгуулийн тухай хуульд  зааснаар нэр дэвшигч нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш эргүүлэн татах боломжгүй гэсэн заасан. Тодруулбал, 32.13-т нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан. Тэгвэл нэр дэвшигч Г.Сайханбаярыг сонгууль дуустал эгүүлэн татах боломжгүй болох нь. 
2024-06-17

Гадаад улсад байгаа 13.095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны 6 сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна.
2024-06-17

ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ: Хуучин “бурхи”-нууд уу, шинэ дүрх төрх үү

Булган, Орхон, Хөвсгөл аймгаас бүрдэх УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог найман мандаттай. 16 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт 87 хүн өрсөлдөж буй томоохон тойргуудын нэг. Бас нэлээд сонирхолтой нэр дэвшигчидтэй гэж болно. МАН, АН, ИХН-ынхан бүрэн ирцээр тус бүр найман хүн нэр дэвшүүлжээ. Эл жагсаалтыг Л.Гүндалайгийн Ард түмний хүч нам үргэлжлүүлсэн нь сонирхолтой. Гишүүн асан маань төрсөн нутаг, өөрийг нь УИХ-д гурвантаа сонгосон Хөвсгөл аймгийнхандаа ихэд найдлага тавьж буй бололтой юм. Тэрбээр бусад долоон нэр дэвшигчээ манлайлан ажиллаж байгаа аж. Гэвч энэ багаас түүнээс бусдыг нь олон нийт танихгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй учраас хоосон нэр жагсаахад ч хэцүү юм. 
2024-06-17

Гуравдугаар тойрог: Цөөнх үндэстний өрсөлдөөн

Ямар ч “хольц”-гүй, давуу эрхтэйгээр дангаараа нэг тойрог болсон аймаг бол Баян-Өлгий. Уг нь Монгол бол нэгдмэл нэг улс хэдий ч цөөнх үндэстний төлөөллийг УИХ-д заавал багтаах ёстой хэмээн зүтгэсээр ийнхүү сонгуулийн гуравдугаар тойргийг тэдэнд “өгсөн” юм. Тэнд есөн нам, хоёр эвслээс болон бие даагч нэг, нийт 22 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Гурван мандаттай тойрогт МАН, АН-аас гадна ИЗНН, Иргэний хөдөлгөөний нам (ИХН), ХҮН нам бүрэн нэр дэвшүүлж буй. Мөн Шинэ нэгдсэн эвсэл хоёр хүн сойсон бол Үндэсний эвсэл, Бүгд найрамдах, Үнэн ба зөв, Эрх чөлөөний эвсэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас тус бүр нэг хүн нэр дэвшжээ. Түүнчлэн ганц бие даагчтай.
2024-06-17

МАН: Ухуулагч нь хүний аминд хүрсэн тул Г.Сайханбаярын нэрийг эргүүлэн татна

Өвөрхангай аймгийн Сант суманд эрдэнэт хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдалтай холбогдуулан МАН-аас мэдэгдэл хийлээ.
2024-06-16

Өвөрхангайд гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана
2024-06-16

АН: МАН-ын ухуулагч манай намын байранд удаа дараа агсам тавьж байсан

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амиа алдсан асуудлаар Ардчилсан нам мэдээлэл хийв.
2024-06-16

Сонгогчдод зориулсан гарын авлага гаргалаа

Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгогч танаа” гарын авлага бэлтгэн гаргажээ. Манай улс энэ удаагийн УИХ-ын сонгуулиар түүхэндээ анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох юм. Тиймээс цөөнгүй иргэн хэрхэн саналаа өгөхөө хараахан мэдээгүй, ойлгоогүй байна. Үүнтэй холбоотойгоор дээрх гарын авлагад сонгогч саналаа хэрхэн зөв тэмдэглэх талаар тусгажээ. Мөн сонгуулийн тогтолцоо, тойрог болон мандатын талаарх мэдээллийг багтаасан аж. Түүнчлэн саналаа өгсний дараа нууцлалыг хэрхэн хангах, төхөөрөмжид яаж уншуулах зэрэг мэдээллийг эл гарын авлагаас авах боломжтой гэнэ. Сонгогчдын боловсролыг 
2024-06-14

Хилийн чанад дахь сонгогчдын бүртгэл өнөөдөр дуусна

УИХ-ын ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд оролцох боломжийг холимог тогтолцоо олгоод буй. Хилийн чанад дахь иргэдийн саналыг энэ сарын 21-23-нд гурван өдрийн турш авах юм. Тэд пропорционал тогтолцоогоор нам, эвслийн нэр дугуйлах сонголт хийж, жагсаалтаар сонгогдох 48 гишүүнийг тодруулахад оролцох учиртай. Үүний өмнө иргэд тухайн улс, хот дахь өөрт ойр байрлах дипломат төлөөлөгчийн газартаа сонгуульд оролцох тухайгаа заавал урьдчилан бүртгүүлнэ. Ингэхдээ цахимаар болон биечлэн очиж бүртгүүлэх сонголт өгсөн билээ. Тэгвэл уг бүртгэл өнөөдөр 00.00 цагт дуусна. 
2024-06-14