ХҮН Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа
ХҮН нам энэ удаагийн сонгуулиар олонх болвол мэргэжлийн Засгийн газрыг бодлогын есөн яам, 12 сайдтай байгуулахаа өчигдөр зарлав. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар тус намын дарга Т.Доржханд ажиллах бол эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр хариуцсан Шадар сайдаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Технологийн инновац, худалдаа хариуцсан Шадар сайдаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан Д.Энхбат, Гадаад харилцааны сайдаар эдийн засагч Д.Жаргалсайхан, Хууль зүйн сайдаар Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар Д.Үүрцайх, Сангийн сайдаар Б.Отгонтөгс, Байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын сайдаар Б.Найдалаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Гантулга, Уул уурхай, дэд бүтцийн сайдаар Ж.Золжаргал, Боловсрол, соёлын сайдаар П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайдаар Д.Наранбаатар, Батлан хамгаалахын сайдаар С.Санасэр нарыг томилох гэнэ
2024-06-20
Нам, эвслүүд 30 хувийн квотыг хангасан, эсэхийг нягтлах нь
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өнөөдөр “Эмэгтэйчүүд ба сонгууль-2024” хэлэлцүүлэг зохион байгуулах аж. УИХ-ын сонгуульд өрсөлдөжбуй эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогын сэдэв, мөн өрсөлдөх явцад тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар уг хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм байна. Мөн холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар нам, эвслийн жагсаалтад хүйсээр сөөлжүүлэн 48 хүртэлх хүн эрэмбэлжбуй. Нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэгвэл хуулийн энэ заалтыг нам, эвслүүд бүрэн хэрэгжүүлсэн, эсэхэд хэлэлцүүлэгт оролцогчид дүн шинжилгээ хийх гэнэ.
2024-06-06
МАН-ын бүлэг дөрвөн жилд 126 удаа хуралджээ
УИХ дахь бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнасан юм. Тэд нийт 126 удаа хуралдаж, 320 гаруй асуудлыг хэлэлцэн шийджээ. Парламент дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн аж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын, Боловсролын багц, УИХ-ын сонгуулийн, Эрүүл мэндийн багц, Баялгийн сангийн тухай зэрэг чухал хуулийг мөн баталсан. Тус намын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, батлах гол ачааллыг манай намын бүлэг үүрсэн.
2024-06-04
Л.Гантөмөр: Ардчилсан намын байр суурь нэг л байгаа
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: "Ардчилсан намын байр суурь нэг л байгаа. Ардчилсан намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан" гэх албан ёсны байр суурь илэрхийллээ.
2024-05-28
Түүхэнд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөнө
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-нд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлж дуусав. 19 нам, хоёр эвслээс тойрогт 985, жагсаалтаар 385, нийт 1370 хүн нэр дэвшүүлэхээр материалаа ирүүлсэн юм байна. Өмнө нь 2020 оны сонгуульд 606 хүн нэр дэвшсэн нь манай улсын түүхэн дэх хамгийн олон нь болж байсан юм
2024-05-27
ТАНИЛЦ: НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?
Наадам ирдгээрээ ирнэ гэгчээр УИХ-ын сонгууль ч дөрвөн жилийн дараа болдгоороо болж байна. Намууд нэр дэвшигчдээ тойрог тус бүрээр тодруулж, СЕХ-нд нэрсийг өгчихсөн. Хэдийгээр нэр дэвшигчийн үнэмлэхээ хараахан аваагүй ч намуудаас тодорсон нэр “хөдлөөд” байх нь харьцангуй бага. Тиймээс аль тойрог дээр хэн, хэн хоорондоо тулах талаар хамтдаа сонирхож үзье.
2024-05-22
Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусав
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн нам, эвслүүд өчигдөр тодруулж дууслаа. Бие даан нэрээ дэвшүүлэх хүмүүс ч дээрх хугацааг баримтлах учиртай. Сонгуульд оролцох эрхээ авсан нам, эвслүүд өөр өөрийн эрх бүхий байгууллагаа хуралдуулан, шийдвэрээ гаргав. Гэхдээ нөлөө бүхий намууд АН, МАН-ынхан өчигдөр ажлын цаг хойш цугласан юм. Тухайлбал, МАН-ын Бага хурлыг 16.00 цагт товлосон ч намын удирдлагын түвшинд нэрсээ тохиролцож чадалгүй хойшилж, 18.30 цагт эхэлсэн.
2024-05-21
Т.Доржханд: ХҮН 126 нэр дэвшигчээ ямар ч маргаангүйгээр сонголоо
ХҮН-ын дарга Т.Доржханд "2024 оны сонгуульд ХҮН бэлэн боллоо" хэмээн мэдэгдлээ. Улмаар салбар салбарын төлөөллөө уралдуулж, маш амжилттайгаар сонгон шалгаруулалтаа хийлээ. ХҮН улстөрийн гараанаас гарлаа. ХҮН-аас судаалч 22 хувь, инженер 22 хувь, санхүүч 16 хувь, хуульчид 10 хувь, бусад салбар 5-10 хувьтай нэр дэвшиж, солонгорсон жагсаалт гарлаа. Засгийн эрхээ авсны дараа ХҮН маш богино хугацаанд эдийн засгийн реформ, тэтгэврийн шинэчлэл хийж чадна.
2024-05-20
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар удирдана
Нийслэлийн МАН-ын хорооны хоёрдугаар ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг даргаараа сонгов. Өмнөх дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Удирдах зөвлөлөөс намайг нэр дэвшүүлэхдээ нийслэлийн Засаг дарга нь намын хороогоо удирдах нь зүйтэй гэж үзсэн. 40 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа үед намын хороогоо удирдахаар болж, өндөр хариуцлага хүлээж байна.
2024-05-20