Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 04-07, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна
2023-12-05

Р.Сэддорж: Х.Сугир дарга уул уурхайн мэдлэггүй хэрнээ УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна.
2023-12-04

Н.Наранбаатар гишүүн "Тавантолгой" ХК-иас буцалтгүй тусламж нэрээр ЛАНД 105 автомашин авчээ

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна. 
2023-12-04

Нүүрсний сонсголыг ШУУД дамжуулж байна

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Тус сонсголоор Хянан шалгах түр хороо төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулж байна. 
2023-12-04

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ.
2023-12-04

ТАНИЛЦ: Чуулганы хуралдааныг хамгийн их ТАСАЛДАГ гишүүд

УИХ-ын хаврын чуулганы үеэр Их хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон.  Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гардаг боллоо. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй" хэмээн онцолсон. Үүнээс хойш гишүүдийн ирц нэг үеэ бодвол сайжирсан ч хуралдааныг тасалдаг байдал мэр сэр гарсаар байна. Иймд бид энэ удаагийн намрын чуулганы хуралдаанд хамгийн их тасалсан гишүүдийг танилцуулъя.
2023-12-01

Ш.Адьшаа: Өвөлжилт хүндрэхээс өмнө малаа төхөөрсөн олон малчид байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өвөлжилттэй холбоотой цаг үеийн мэдээллийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд санал бодлоо солилцлоо.
2023-12-01

Б.Баттөмөр: Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулсан нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг

Б.Баттөмөр гишүүн "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг том зургаар харж, төлөвлөх ёстой.  Дэлхийн дулааралтай холбогдуулан хөв цөөрмийг төвийн бүсэд байгуулах, шаардлагатай бол усан цахилгаан станц барих хэрэгтэй. Мөн малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулчихсан байдаг нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг" гээд эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн эсэхийг лавлахад, импортын эрчим хүчний тариф нэмэгдсэн нь үнэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулаад цахилгаан болон усан цахилгаан станцууд, өргөтгөлүүдийг барих төлөвлөгөө, явцыг танилцууллаа.
2023-12-01

Орон нутагт ажиллах төрийн албан хаагчдын цалинг 20-80 хувиар нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, УИХ дахь МАН-ын бүлэг хамтран “Хот хөдөөгийн хөгжил 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
2023-12-01

Б.Пүрэвдорж: Түгжрэлийн асуудал ярьж байхад хотоос сонгогдсон гишүүд хуралдаа СУУ!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2023-12-01

Жилд 20 мянган тонн махыг экспортолж байна

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан махны үнийг бууруулахгүй байх, дулааны аргаар боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд холбогдох яам анхаарах, малын тэжээл, хивэг олдохгүй байгааг ОХУ-аас оруулж ирдэг улаан буудайг зөвшөөрөх, шатахууны нийлүүлэлтийг эхний ээлжинд орон нутаг руу хуваарилах, хилийн бүсүүдэд түгээх, өвс, тэжээлийн үнийг тогтвортой барих, хүргэх гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хэлж, асуулт тавилаа.
2023-12-01

 “Тогтолцоог нь эвдэх гэж байхад Дээд шүүх, ШЕЗ-ийнхөн дуугүй сууж болохгүй” 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Тус төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, үг хэлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм (Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь А6 нүүрнээс уншина уу). Уг нь эл төсөлд шүүхийг тойргийн зарчмаар байгуулахтай холбоотой нэлээд зохицуулалт тусгасан. Гэсэн ч авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах хүртэл хоёр шатаар буюу давж заалдах шатны шүүх анхан, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан нь өргөн барьсан үеэс анхаарал татаж буй. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр ч олон гишүүн эл заалтын талаар тодруулж, онцолж байсан юм. Энэ үеэр гишүүдийн тавьсан асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна. 
2023-12-01

С.Амарсайхан: Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрнэ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо. Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” бэлтгэсэн мэдээллийг Улсын их хурлын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
2023-12-01

Чуулганаар хэлэлцэх байсан Ерөнхий сайдын мэдээллийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах санал орж ирлээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үдээс хойшхи чуулганы хуралдаанд Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан ч хэд хэдэн гишүүн томилолтоор явж байгаа тул хойшлууллаа.
2023-12-01

Э.Батшугарын орлого жилийн дотор 1 ТЭРБУМ 300 САЯ төгрөгөөр өсчээ

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэдэгдэв.
2023-11-29

Р.Барсболд: Ардын Их Хурал богино хугацаанд Үндсэн хуулийг боловсруулсан

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номонд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-11-28

ЁЗСХ-ын байнгын хорооны даргаар улиран сонгогдсон Б.Баттөмөр жилийн 508 сая төгрөгийн орлоготой

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б. Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэснийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мэдэгдээд, товч намтрыг танилцуулав.
2023-11-28

Д.Тогтохсүрэн: Өвөлжилт, шатахуун, махны нөөцийн асуудлаар ЗГ-ын мэдээллийг сонсоно

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болж, хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ.
2023-11-27