Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга МУ-ын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгааг эсэргүүцэх шаардлага өргөн барина

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх шаардлагыг Улсын их хуралд өргөн барих юм. Тэрбээр энэхүү шаардлагаа өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны 12.20 цагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр гардуулж өгнө. 
2024-01-10

Узбекистан Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-01-10

Хүүхэд хамгааллын хуулиар нэг хүүхдэд 20 мянган төгрөг "зарцуулна"

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-01-10

Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024-01-09

 Үе залгамжилсан улс төр 

Боловсрол, мэдлэг нь эрх мэдэлтэй эцэг, эх, ах, дүүгийнхээ дэмжлэгээр бусад залуусаас давуу боломж эдлэх шалтгаан болох учиргүй. Энэ бол буруу жишиг. Ёс зүйтэй, жинхэнэ төрийн хүний хүүхэд бол аав, ээжээрээ замаа засуулах биш, өөрийн хүчээр өрсөлдөөд албан тушаалд очихыг илүүд үзэх хүмүүжил, төлөвшилтэй байх ёстой. 
2024-01-09

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулж байна
2024-01-07

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад 100 мянган ам.доллар шаарддаг хязгаарлалтыг үгүй болгох хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзав

Монгол Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
2024-01-06

Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав. 
2024-01-04

Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа

Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын  зургаан гишүүнээс 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч, Ажлын хэсгээс төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.
2024-01-04

ТАНИЛЦ: Монгол Улсын Их хурлаас 2023 онд баталсан онцлох 15 хууль

Монгол Улсын Их хурлаас 2023 онд баталсан онцлох 15 хуулийг танилцуулж байна. 
2024-01-02

УИХ-ын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан.
2023-12-30

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагналаа.
2023-12-28

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-нд явуулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
2023-12-28

 МАН хамгаалж, АН давшилж, гуравдагч хүчнүүд ажиглана 

Авлигатай тэмцэхийн тулд “5Ш” ажиллагаа хэрэгжүүлэн, ялын бодлогыг чангатгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аас баталлаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, түүхэнд анх удаа парламентын гишүүдийн тоог нэмэн, 126 болгов. Сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Эдгээр нь зайлшгүй хийх ёстой, олон нийтэд хүртээмжтэй шийдвэр байв. Харин нөгөө талаар аливаа шийдвэр гаргахдаа МАН-ынхан массад таалагдах зорилгоо мартсангүй. Ирэх оны улсын төсвийг сонгуульд зориулан баталсан нь нууц биш. Төрийн албан хаагчдын цалинг бүс нутгийн байршлаас хамааран нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх шийдвэрт иргэдийн олонх нь дуртай байгаа.
2023-12-28

Ерөнхий аудитор Д.Занданбатын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

Тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны дарга төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
2023-12-28

Б.Жавхлан: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай шинэ хууль 2024 оноос хэрэгжиж эхэлнэ

Засгийн газрын хуралдааны мэдээллийг хүргэж байна.
2023-12-27

Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэнэ

“Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 
2023-12-27

"Ерөнхий боловсролын сургуулиудын заалны бетон шалыг халж, волейболын стандартад нийцсэн шалтай болгох шаардлагатай"

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2023-12-27