Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгох үүрэг өгөв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлд салбар бүрд дундын уялдааг ханган ажиллахыг сайд Л.Энх-Амгалан дээрх зөвлөлийнхөнд үүрэг болжээ. Түүнчлэн салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн даруй эхлүүлэх ёстойг онцолсон байна
2024-08-14

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Пүрэв гарагийн 10.00 цагаас эхлэх юм.
2024-08-14

“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтэд аудит хийнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ийнхүү мэдэгджээ. Ерөнхийлөгчийн санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас аудит хийлгэж, шалгуулах юм байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өчигдөр салбарын сайдыг хүлээн авч уулзсан аж
2024-08-14

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа

Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргээд
2024-08-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.
2024-08-12

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт нээнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон улсын төсвийн тодотголыг өнөөдөр өргөн барина хэмээн Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ. Аливаа Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногт багтаан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө УИХ-д өргөн барих хуультай. Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьсон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж буй юм.  Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ
2024-08-12

Сүүлийн 10 жилд дансаа битүүмжлүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг “нэхжээ”

Компаниудын дансыг битүүмжилж буй үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт хандаж асуулга тавьжээ. Ингэхдээ аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэх үйл явц, түүнтэй холбоотой хууль, эрх зүйн актуудын талаар мэдээлэл авахыг хүссэн байна
2024-08-09

Байнгын хорооны дарга Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналог хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав. 
2024-08-06

Хүний эрхийн сонсгол хийх хүсэлтээ уламжлав

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүллээ. Тус бүлгийн гишүүд хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдлууд, хууль, хүчний байгууллагынхан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж байгаа үйлдлүүдийн талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзжээ. Эл сонсголыг явуулах нь зүйтэй хэмээн дэмжиж АН-ын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна.
2024-08-06

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар хуралдах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга дэмжсэнээр  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан.  
2024-08-01

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.
2024-08-01

"Хүний хувийн эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээллийг хуулийн дагуу хаалттай хэлэлцэх нь зүйтэй"

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
2024-07-31

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Архангай аймгийн цагдаа, шүүхийн байгууллагад ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга  Д.Цогтбаатар энэ сарын 26-29-ний өдрүүдэд Архангай аймгийн шүүх болон цагдаагийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
2024-07-31

Д.Амарбаясгалан: “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих ажлын хэсэг байгуулагдсан

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 8 улсын 36 багийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж байна.
2024-07-30

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
2024-07-30

“Батлан хамгаалах, хууль сахиулах байгууллага дахь эрүүдэн шүүлт, дэглэлтийн асуудлаар сонсгол зохион байгуулна” 

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан явдал энэ сарын 23-нд болсон. Уг асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил, эрүүдэн шүүлт, дэглэлт гаарсны нотолгоо гэж үзэж байна. 
2024-07-30

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо

Нэр, бүтцийг нь өөрчлөөд буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томилжээ. Тэрбээр 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүй гэдэг шалтгаанаар, салбарын сайдынх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр үүнийг хууль бус шийдвэр хэмээн гомдол, нэхэмжлэл гаргасныг хууль хяналтын байгууллага шалгаад, түүний талд шийдвэрлэсэн тухай цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлж байв
2024-07-29