Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2028 он хүртэл үргэлжилнэ
онгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн XIII хуралдааныг ОХУ-ын Санкт-Петербург хотноо гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлжээ.
2024-03-12
Суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэр гаргав. Тухайлбал, Дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчиллээ. Журамд элсэлтийн ерөнхий шалгалтаар сум, хороо бүрээс шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байр эзэлсэн суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгохоор тусгажээ. Мөн Засгийн газрын тэтгэлгийг дараах чиглэлээр олгохоор болов
2024-03-07
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх 30 жилийг Засгийн газар, нийслэлтэй хамт төлөвлөх ёстой
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцдаг. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс юм.
2024-03-05
БНХАУ-аас 370, АНУ-аас 900 мянган ам.долларын тусламж үзүүллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-аас 370, АНУ-аас 900 мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
2024-03-04
Монголд хэрэгжүүлж буй ЮНЕСКО-ийн төслийн талаар хэлэлцлээ
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн хурал хоёрдугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбоо зэрэг үндсэн 5 салбарын хүрээнд 2023 онд хийсэн томоохон ажлуудыг онцлон тэмдэглэж, цаашид Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд салбарын яам, түнш байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал болохыг онцлон тэмдэглэв.
2024-03-01
Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзав
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж байна. Энэ бүсэд нийт 53,943 хүн, 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Дэд бүтцийн сүлжээнд маш бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.
2024-02-26