Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмнэ

Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж, өдгөө манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 24 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
2024-07-27

Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
2024-07-26

Канадын визийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр Канадаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2024-07-26

Зарим яамны бүтэц, орон тооны хязгаарыг баталжээ

УИХ-ын 2024 оны долоодугаар сарын 10-ны анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Үүний дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт оруулсан юм. Засгийн газрын тухай хуулийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэж баталлаа. 
2024-07-25

Пенгсаван Гээвбасөд: Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөд-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
2024-07-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх
2024-07-24

АНУ-ын ТНБД Э.Блинкен Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2024-07-24

АНУ-тай иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ байгуулав

Mонгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр Вашингтон хотноо болов. Яриа хэлэлцээг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт зургаан байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо.
2024-07-24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д айлчлал хийж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-ий урилгаар 2024 оны долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.
2024-07-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгальорчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
2024-07-18

Өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2024-07-17

Дэд сайд нарыг чөлөөлжээ

МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулахаар санамж бичиг байгуулсан. Улмаар Засгийн газрын бүтцийг гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиг үүргийн 12 яамтай ажиллахаар баталсан юм.
2024-07-17

Н.Учрал: Намуудын мөрийн хөтөлбөрийн 80 хувийг уялдуулах боломжтой

Хамтарсан Засгийн газрын анхдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өгч байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Засгийн газрын хуралдааны журмын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
2024-07-17

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд буюу 22 сайдаа томиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т  “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томиллоо.
2024-07-10

Боловсрол, мал аж ахуй, соёлын салбарт хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.
2024-07-09

Бутаны Цог Жавхлант Хаан Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар айлчлал хийж байна. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.   
2024-07-09

ТАНИЛЦ: Яамдууд шинэ нэртэй болно

Ерөнхий сайдын танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж, шинэ нэртэй болно.
2024-07-08