Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

11 аймгийн 30 сум цагаан зудтай байна

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгалаа.  
2023-12-06

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдаанаар өнөөдөр эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнг танилцуулах аж.
2023-12-06

Игавахара Масарү: Хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд өргөжүүлнэ

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.
2023-12-04

Д.Амарбаясгалан: Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига гэж үзэж байна

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол “Авлига” гэж үзэж, 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
2023-12-01

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай

Монголд Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ.
2023-11-30

Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог бууруулна

Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн  цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-11-29

Д.Амарбаясгалан: Батлан хамгаалахын сайдаас шууд хамаарсан алдаа мөн эсэхийг шалгаж байж хариуцлага тооцно

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах явцад сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас сүүлийн үед батлан хамгаалахын салбарт тулгараад буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон салбарын сайдад хэрхэн хариуцлага тооцохыг тодрууллаа. 
2023-11-29

Ж.Ганбат дахин "Эрдэнэс тавантолгойг "удирдана"

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ хуралдааны үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон Онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгаж, Бүрэн эрх төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг дахин томилохоор шийдвэрлэсэн байна.
2023-11-29

Арван аймгийн 22 сум зудтай байна

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийжээ. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна. Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоосон.
2023-11-29

Засгийн газрын хуралдаанаар 30 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах талаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийн талаар хэлэлцэж байна.
2023-11-29

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ. Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа.
2023-11-27

Канадын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Канадын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийв.
2023-11-22

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд тэдний чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд She4He санаачилгын тухай танилцуулав. Түүнчлэн 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Сайд М.Йеныг оролцохыг урив.
2023-11-22

Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталлаа

Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
2023-11-22

Канад Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергуст бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
2023-11-21

Канад Улсад англи хэлний багш нарыг бэлдэнэ

Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жолигийн урилгаар арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
2023-11-21

Кобаяши Хироюки 3 удаа Монгол Улсад томилогдон, 11 жилийг өнгөрүүлжээ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки эх орондоо буцах болсонтой холбогдуулан түүнийг үдэн гаргах ёслол боллоо. Тус ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтэн, олон улсын харилцаа судлаач, Монгол Улс дахь бусад улсын элчин сайдын яамны төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүллээ.
2023-11-21

Канад Улстай хөдөө аж ахуй, эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани-г 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2023-11-20