АПУ ХК 108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
АПУ ХК энэ оны эхний хагаст108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээллээ. Тус компани хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа өчигдөр олон нийтэд нээлттэй танилцуулсан аж. 2024 оны 1-6 дугаар сарын борлуулалтын орлого нь 649 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 131 тэрбум буюу 25.2 хувиар өссөн дүн болжээ. Харин цэвэр ашиг нь 50 хувиар буюу 36 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ хугацаанд нийт 85 сая литр шингэн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оныхоос нэг сая литрээр буурсан дүн гэнэ
2024-08-09
“Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сард зохион байгуулах нь
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товложээ. Гурав дахь удаагийн тус арга хэмжээ Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрхны бэлд болно. Энэ үеэр эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий, олон улсын уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн салбарын бүх түвшний оролцогч тал тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ
2024-08-08
Агаарын тээврийг сонгох зорчигчдын тоо 26 хувиар өсчээ
2024 оны долдугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган хүн зорчиж, энэ нь өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өссөн байна.
2024-08-07
Шинэ ургацын төмс кг нь 1500 төгрөгийн үнэтэй байна
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг энэ жил нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд явуулахаар болжээ. Жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэнд худалдаагаар дамжуулан эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог тариаланчдын гараас зах зээлийн үнээс хямдаар иргэдэд хүргэдгээрээ онцлогтой билээ. Тариаланчид одоогоор эхний ургацаа үзэсгэлэн худалдаанд дэлгээд байна. Үүнд 180 орчим тариаланч оролцуулахаар төлөвлөсөн гэнэ.
2024-08-06
Японы төв банк бодлогын хүүг 0.25 хувьд хүргэлээ
Япон Улсын төв банк өнгөрөгч гуравдугаар сард сөрөг хүүгийн бодлогоо халсан. Улмаар бодлогын хүүг 17 жилийн дараа анх удаа -0.1 хувиас өсгөж 0-0.1 хувийн түвшинд хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн бодлогын хүүгийн хурлаар гаргасан шийдвэрээр богино хугацааны хүүгийн түвшнийг 0-0.1% байсныг 0.25% болгож өсгөлөө. Энэ нь сүүлийн 17 жилийн хугацаанд хүүгийн түвшнийг өсгөсөн хоёр дахь тохиолдол болж байна.
2024-07-31
Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ
Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна. Зах зээлийн үнэлгээ 2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.
2024-07-31
АҮЭБ-ын сайд Ц.Туваан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөлтэй уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт, стандарттай танилцлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны томилолтоо Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлж байгаа аж. Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрийн цаашдын зорилт, үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний биелэлтээс мэдээлэл хийв.
2024-07-31