Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна. Зах зээлийн үнэлгээ 2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.
2024-07-31

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11.5 их наяд төгрөгт хүрэв

"Топ-20" индекс сүүлийн 34 сарын дээд түвшинд хүрснийг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Мягмар гарагийн арилжаа хаахад гол индекс 1.97 хувиар өсөж, 45 мянга 990 нэгжид хаав. Ингэснээр 2021 оны есдүгээр сарын 13-нд 46 мянга 914 нэгжийн түвшинд хүрснээс хойших дээд цэгт болсон.
2024-07-11

Санхүүгийн зохицуулах хороо Туркийн хөрөнгийн биржтэй хамтарна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан долдугаар сарын 8-ны өдөр Туркийн Хөрөнгийн бирж /Borsa Istanbul/-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Гюзханыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ хоёр орны хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.
2024-07-09

Хувьцаа, үнэт цаас борлуулсны ашгаас 10 хувийн татвар авна

ХХОАТ-ын тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад заасны дагуу Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны ашгийн хэмжээнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан.
2024-07-03

Өнгөрсөн долоо хоногт 584.6 тэрбум төгрөгийн арилжаа хийв

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь зургадугаар сарын 24-27-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа хийжээ.
2024-07-01

Дотоодын зах зээлийг олон улсын хөрөнгийн захтай холбох вебинар зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос Торонтогийн Хөрөнгийн Бирж, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Capital Markets Mongolia байгууллагатай хамтран “Opportunities on Toronto Stock Exchange: Navigating listings & Regulations” вебинарыг зохион байгууллаа. 
2024-06-27

“Улаанбаатар бонд”-ын 1-3 жилийн хугацаатай өрийн хэрэгслийг арилжаалж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 1/2323 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100 000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500 000 000 000 /таван зуун тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов.
2024-06-26

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо

Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ
2024-06-20

Камбож Улсын Эдийн засаг, сангийн яамны орлогч Монгол Улсад ажиллаж байна

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Санхүүгийн салбарын хөгжил, өрийн удирдлага, ногоон бонд, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги (INFF)-ийн туршлага судлах” ажлын хүрээнд манай улсад ажиллаж байгаа аж.
2024-06-19

Монголын эдийн засгийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдана

“Монголын эдийн засгийн чуулган” 2024 оны долдугаар сарын 8,9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлнэ.
2024-06-17

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хариуцан боловсруулахаар тусгасан.
2024-05-29

Үнэт цаасны арилжаа 94.5 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний дөрвөн сард 234.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдэж, 617.4 сая ширхэг үнэт цаас эргэлтэд орсон талаар мэдээлэв. Ингэснээр дээрх арилжааны үнийн дүн өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар, үнэт цаасны тоо ширхэг 21.9 хувиар өслөө.
2024-05-21

Комплайнсын эрсдэлийг тодорхойлж, сэргийлэх арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулна

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудын комплайнсын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор “Комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг 2024 онд баталсан.
2024-05-14

МХБ-ийн арилжаагаар 18 компанийн хувьцааны ханш өсжээ

2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291 804 718 төгрөгийн үнийн дүн бүхий 714 224 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 18 компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
2024-05-11

“Эм Жи Эл акуа” компанийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэжээ

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу “Эм Жи Эл акуа” компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн II ангилалд бүртгэжээ. Тус компанийнхан нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327 555 616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна
2024-05-03

“Ногоон бонд”-ын санхүүжилтээр 17 тэрбум төгрөг татжээ

“Ногоон бондын санхүүжилтийн хүрээ”-нд тодорхойлсон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан.
2024-04-19

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал компаниудад цохилт өгч байна

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох 40 жилийн түүхт Vanke компани санхүүгийн хүндрэлд ороод байна. Тодруулбал, тус улсад өрнөж буй үл хөдлөхийн салбарын хямралын улмаас дээрх компанийн ашгийн хэмжээ 2023 онд 46 хувиар буурчээ.
2024-04-17

“Чингис хаан” хөрөнгийн биржийг нээлээ

“Чингис хаан” хөрөнгийн биржийн анхны бүтээгдэхүүн нь “Бид ассет ТЗК”-ийн нийтэд санал болгон гаргаж буй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэнэ. Уг байгууллагын гаргасан үнэт цаасны нийт татан төвлөрүүлэх үнийн дүн нь 15 тэрбум төгрөг аж. Харин ширхэг бүрийн үнэ нь 100 мянган төгрөг юм байна. Дээрх үнэт цаас нь жилийн 18 хувийн хүүтэйгээс гадна улирал бүр хүү олгох нөхцөлтэйгөөр “Чингис хаан” хөрөнгийн биржээр дамжуулан танилцуулж, анхдагч зах зээлийн захиалгаа авч эхэлжээ. “Бид” ББСБ өмнө нь хөрөнгийн зах зээлд 15.5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан бөгөөд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж буйг тус байгууллагынхан онцоллоо
2024-04-16