Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

 “Оюутолгой” компани Өвөр Монголоос эрчим хүч авах гэрээгээ шинэчилжээ

“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулав. Тус компани 2023 оны эхний хагаст төлөвлөснөөс илүү буюу 85 404 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Бас 84 415 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь зорилтот дүнгээс мөн давсан гэсэн үг. Эл хугацаанд гүний уурхай дахь хөндлөн малталтыг 7980 метрээр ахиулжээ. Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй бөгөөд 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 
2023-08-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК 14.4 сая тонн нүүрс борлуулжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан бол 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.  
2023-08-02

 “Тэмүүжин металс” компани метан хийн туршилтын олборлолт эхлүүлжээ

Тэднээс хоёр нь буюу “Жи өү эйч”, “Тэмүүжин металс” туршилтын олборлолтоо эхлүүлээд байна. Одоогоор нөөцийн талаарх мэдээлэл гараагүй, удахгүй тодорхой болох байх” гэсэн юм. “Тэмүүжин металс”-ын хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу метан хий олборлон, нөөцийг нь баталгаажуулсны дараа бага оврын цахилгаан эх үүсвэрүүдийн түлш болгон, Гурвантэс сум болон МАК компанийг эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн юм байна. Ташрамд дурдахад, манай улсад урьдчилсан байдлаар метан хийн 7.4 их наяд шоо метрийн нөөц бий хэмээн тооцдог. 
2023-07-27

Нүүрсний 307 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Нүүрсний чиглэлээр 177 аж ахуйн нэгжид 307 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь нийт газар нутгийн 0.48 хувийг бүрдүүлж байна. Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 52-ыг Өмнөговь аймагт, 44-ийг Дорноговь аймагт, 38-ыг Төв аймаг, 28-ыг Говь-Алтай аймаг, 23-ийг Дундговь аймагт тус тус олгожээ.
2023-07-19

“Нүүрсний” гэх түр хороог дахин байгуулах нь 

УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу багадаа 19 гишүүн санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороог заавал байгуулах ёстой. Тэд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” компаниас нүүрс экспортлох, худалдах, тээвэрлэх, гаалийн бүрдүүлэлт, бусад гэрээ, хэлцэл хийх, худалдан авах ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн, эсэхийг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачлаад буй аж. Мөн үүнтэй холбоотойгоор үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэм буруутай үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэгтэй байх гэнэ. 
2023-07-18

МЭЗФ: Дэлхийн зэс, газрын ховор элемент, ураны нийлүүлэлтийг хангах боломж Монголд бий

“Монголын эдийн засгийн чуулган 2023”-ны Ирээдүйн хөгжил-Газрын ховор элемент, зэс, ураны асуудлаар салбар хуралдаанаар үргэлжилж байна.
2023-07-10

Чулуун нүүрсний экспорт 20.2 сая тонноор өсжээ

Дээрх хугацаанд 4.2 тэрбум ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.2 хувиар ахисан үзүүлэлт болжээ. Импортын нийт дүнгийн 23.6 хувиар нефтийн бүтээгдэхүүн, 19.4 хувиар нь автомашин, сэлбэг тоног төхөөрөмж, өөрөө явагч хэрэгсэл зэргийг худалдан авсныг ГЕГ-ын тайланд дурдсан байна. Манай улс 64 улсад бараа нийлүүлсэн бол 138 орноос бүтээгдэхүүн импортолжээ. 
2023-07-06

БНХАУ коксжих нүүрснийхээ 49 хувийг Монголоос худалдан авчээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нүүрс олборлогч “China energy in­vestment corporation”-д зочилсон бөгөөд хоёр улсын хилийн боомт хоорондын төмөр замын трассын зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай талаар санал солилцсон. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө хэлэлцэн, нүүрсний арилжаагаа нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхээр зорьж буйг “Sxcoal” тэмдэглэлээ. 
2023-07-03

АНУ-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-06-27

Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцны бүтээн байгуулалт гацжээ

Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын 287 айлын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа асуудлаар гүйцэтгэгч компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ
2023-06-26

Дэлхийн экспортыг дэмжих чуулган маргааш эхэлнэ

Маргааш дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулган Монгол Улсад анх удаа болно. “Ногоон худалдааг хөгжүүлэх нь” сэдвийн дор салбар хуралдаануудыг хийхээр төлөвлөжээ.
2023-06-25

Ганцмод боомтоор нэвтрэх машины тоо 1000 давжээ

БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давсан байна.
2023-06-21

129.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.
2023-06-21

Ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцно 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан ч гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй учраас төр буцаан авсан. Ингэснээр он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргаж, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа” гэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тус үйлдвэрт хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. 
2023-06-21

Нүүрсийг баяжуулснаар орлого 400-500 сая ам.доллароор нэмэгдэх боломжтой

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьж буй. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцлаа. 
2023-06-20

УРАНЫ ЭКСПОРТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Уул уурхайн экспорт, тэр дундаа газрын ховор элемент, ураны экспортыг эрчимжүүлэх бодлогод Засгийн газраас гол анхаарлаа хандуулж байна.
2023-06-19

“Том төслийг амжилттай дуусгахын тулд улс төрийн шийдэл гаргах ёстой” 

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван тулгамдсан асуудал байгаа аж. БНЭУ-ын санхүүжилтээр барьж байгаа уг үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулж, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр анх төлөвлөсөн юм. Гэвч цар тахлын нөлөө, эдийн засгийн байдал болон инфляцын өсөлттэй холбоотойгоор 430 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт нь 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Мөн үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
2023-06-19