“Хан хуурын аялгуу” бүтээл дэд байрт шалгарчээ
Хойд хөршийн Томск хотод болсон “Праздник топора 2024” 15 дахь удаагийн олон улсын модон сийлбэрийн тэмцээнд манайхаас улсаа төлөөлж оролцсон долоон уран сийлбэрч гурван төрөлд бүтээл туурвижээ. Тэднээс багийн төрөлд Д.Цэрэнбат, Х.Алтанхүү нар “Хан хуурын аялгуу” бүтээлээр мөнгө, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Энх-Эрдэнэ нар хүрэл медаль гардав.
2024-08-27
Tsetse vs Bilgee: Энэ жилийн хамгийн чанартай тоглолтыг хийнэ
Тоглолтын талаар XMF буюу "Хуур" хөгжмийн наадмын ерөнхий найруулагч Ж.Энхжаргалан хэлэхдээ “Ариун цэвэр, харуул хамгаалалт, дуугаралтад онцгойлон анхаарч байгаа. Энэ жилийн хамгийн чанартай тоглолтыг зохион байгуулах болно. Тайз дэлгэцийн хувьд дүрсний өндөр чанартай лед дэлгэцээр хамгийн чанартай тоглолтыг үзүүлэх ба дуугаралтын хувьд Clair Brothers брэндийн хөгжмийн системийг суурилуулж байгаа. Тоглолтыг хамгийн гол зүйл болох дуугаралт байдаг. Тиймээс хажуугаас сонсолттой, таныг тайзны хаана ч байсан жигд сонсохоор хамгийн сүүлийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа" гэв.
2024-08-26
“Ляонин” театрынхны “ид шид”
Балетын урлагийг таашаагчдад нэг л бодол, мэдрэмж олон өнгөөр давтагддаг талтай. Тайзан дээр бүжих бүжигчдийн эрчим, бие бялдрын уран чадвар, илэрхийлэл хөгжимтэй хослоод сэтгэл хөвсөлзүүлж, тэрхүү гоо үзэмждээ юу ч үгүй автуулж орхидог билээ.
2024-08-26
Чингис хаан судлалын төвийг Монгол Улсад байгуулахаар хуралдаж байна
Дэлхийн Чингис судлалын олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хоёр жилийн өмнө зохион байгуулсан. Энэ удаагийн хуралд Япон, Орос, Итали, Австри, Хятад, Иран, Франц, Герман, Ватикан Хот улс зэрэг 10 гаруй орноос Чингис хаан судлалаар судалгаа хийж байгаа хамгийн алдартай эрдэмтэн, судлаачид оролцож байна.
2024-08-23
Наймдугаар сарын шүлгүүд
Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, профессор Ч.Пүрэвдоржийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Жаргалант сумд төржээ. “Гүн ухааны яруу найраг туурвигч” хэмээн уран зохиолд шимтэгсдэд үнэлэгддэг тэрбээр уран бүтээлүүдээрээ таван цуврал боть ном гаргаад буй юм. Тодруулбал, 2018 онд “Амьдралын төгөл” хэмээх анхны номоо уншигчдын хүртээл болгожээ. Түүнээс хойш “Амьдралын төлөөс” (2020), “Амьдралын төөрөг” (2021), “Амьдралын төвөргөөн” (2023), “Амьдралын аялгуу” (2024) гэсэн яруу найргийн номоо хэвлүүлсэн байна. Түүний бүтээлүүд мөн орос, англи, япон, франц, герман гэсэн таван хэлээр хэвлэгдэж, гадаад хэлт уншигчдад хүрснээрээ онцлогтой. Мөн үндэсний монгол бичгээр болон буриад аялгуугаар ч бүтээлүүдээ эмхэтгэн хэвлүүлжээ. Энэ удаад бид түүний хараахан хэвлүүлээгүй шинэ шүлгүүдийг нийтэлж байна.
2024-08-22
Зүймэл урлалаар дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээжээ
“Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийнхөн дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээж, Гиннесийн номд бүртгүүлэхээр зорьж буй. Үүнийхээ хүрээнд “Өлзий хээ” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг Улсын их дэлгүүрт дэлгээд байна.
2024-08-22
“Инээмтгий хүн” эргэн ирнэ
“Про” театрынхан “Инээмтгий хүн” жүжгээ дахин тоглохоо зарлалаа. Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драмын жүжгээтус театрынхан 2023 онд тавьж, “Гэгээн Муза” наадмаас шагналын хур буулгаж байсан билээ.
2024-08-19
Ч.ГАЛСАН: Би хүний төлөө ядрахыг жаргал гэж боддог
Ч.Галсан “Арван сарын тэнгэр дор” туужаа хэвлүүлсэн цагаас хойш 36 жилийн дараа монгол уншигчидтайгаа уулзаж байгаа нь энэ. Тэрбээр “33 хурмастын салхины элч, Алтайн 13 оройны сангийн үнэр шингэсэн байх гэж бодоод Баян-Өлгий аймгаас яаж гарсан, тэр хэвээрээ уншигчидтайгаа уулзахаар хүрэлцэн ирлээ.
2024-08-19
БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Ён Монголд ирлээ
БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Ён Монголд ирлээ. Тэрбээр "Хүлэгү пикчерс"-ийн шинэ уран бүтээлд оролцохоор Монголд ирсэн юм. Монголын үзэгчид түүнийг эсрэг дүрийг сайн бүтээдгээр нь илүүтэй мэдэх билээ. Өдгөө тэрбээр 61 настай.
2024-08-18
21 аймгийнхан өөрсдийн өв соёлыг харуулсан 3 төрлийн өргөө гэрээ барьжээ
"Нүүдэлчин" дэлхийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг та бүхэнд толилуулж байна.
2024-08-18
Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ
Монгол, Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг маргаашаас энэ сарын 21 дуустал “Монгол арт” галерейн үзэгчдийн танхимд дэлгэх нь.
Хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, туршлага солилцох зорилготой эл үзэсгэлэнд дүрслэх урлагийн чиглэлээр суралцсан мэргэжлийн уран бүтээлчид оролцохоороо онцлогтой.
2024-08-14
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дижитал технологид шилжүүлэх нь
Тус сургалтын хүрээнд соёлын өвийг хамгаалахын утга учир, хадгалах зохистой орчин болон гэмтээхээс хамгаалах IPM системийг танилцуулсан юм. Мөн салбарын мэргэжилтнүүд соёлын өвийг дижитал технологиор дамжуулан тайлбарлах, сэргээн засварлах тухай сургалт явуулж, санал солилцжээ. “Чингис хаан” үндэсний музей, БНСУ-ын Гунжигийн их сургууль хамтран зохион байгуулсан уг сургалтад ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол банк, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо
2024-08-14