Монгол шог зураач дэлхийн аварга боллоо
Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 32 дахь чуулган АНУ-ын Лос-Анжелес хотод болжээ. Уг чуулганы үеэр дэлхийн хамгийн хурдан зурдаг шог зураач шалгаруулах уралдаан болжээ. Манай улсаас зураач, яруу найрагч Л.Мөнхтөр уг уралдаанд түрүүлж, дэлхийн хамгийн хурдан шог зураач цол, аваргын цом гардсан байна. Олон улсын 250 гаруй зураачтай өрсөлдсөнөөр тэрбээр тэргүүлсэн аж. Оролцогчид 30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурах даалгавар авсан байна. Эл хугацаанд Л.Мөнхтөр даалгавраа давуулан биелүүлж, 44 зураг зурснаар тэргүүн байрт шалгарсан гэнэ.
2023-11-27
Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал авч эхлэв
Монголын аялал жуулчлалын холбооноос “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд жуулчид олноороо зорин очдог урлаг соёлын болон үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой аяныг эхлүүлээд байна. Тус холбооныхон үүний хүрээнд аялал жуулчлалын салбарынхнаас үйлчилгээний байгууллагуудтай холбоотой санал асуулгыг авсны үндсэн дээр тухайн газруудад зөвлөмж хүргүүлэх аж. Эхний ээлжид Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлжээ.
2023-11-27
Урлагийн урын сангийн бодлогын асуудлыг хэлэлцлээ
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Соёл урлагийн их сургуулийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгээс санаачлан “Урлаг судлалын форум”-ыг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн форумд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох тайз, хөгжим, дүрслэх урлаг болон кино урлагийн салбарын судалгаа, шүүмжийн асуудал, урын сангийн бодлого, салбарын хүний нөөцийн хөгжил, урлагийн боловсролд шүүмж судлалын нөлөө ба урлагийн менежмент, маркетинг, дэд бүтцийн талаарх асуудлыг хөндөн эрдэмтэн багш, судлаачдын 28 илтгэл болон залуу судлаачдын 22 хураангуй илтгэлтэй танилцан тус тус хэлэлцлээ.
2023-11-25
Кэмбрижийн их сургуультай хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлнэ
Соёлын сайд Ч.Номин Британийн Парламентын Нийтийн танхимын Соёл, дижитал, спортын хорооны дарга Кэйролайн Диненажин болон Сүүдрийн Засгийн газрын Ази-Номхон далайн асуудал хариуцсан сайд Кэтрин Вэст нартай уулзаж, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
2023-11-24
Морин хуурын чуулга Шанхай хотод тоглоно
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд толилуулна.
2023-11-24
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн дэлгэлээ
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд өчигдөр нээлээ. Тус үзэсгэлэнг Өвөр Монголыг чөлөөлөх дайныг 1913 онд Монголоос эхлүүлсний 110 жилийн ойд зориулжээ. Агуулгын хувьд таван хэсгээс бүрдэнэ. Үүнд үндэсний зэвсэгт хүчнийг байгуулсан, Баруун хязгаарыг чөлөөлж төвшитгөсөн хэсэг багтжээ. Мөн Дарьгангын газар орныг сэргийлэн хамгаалах, таван замын байлдаан, Монгол Улсын тусгаар тогтнол ба Хиагтын гурван улсын гэрээ гэсэн агуулгын хүрээнд дэглэн, үзүүлснээрээ онцлогтой.
2023-11-24
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө” сэдэвт үзэсгэлэн нээгдлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой, БНМАУ тунхагласны 99 жилийн ой, Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан ард түмний дунд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэгдсэн түүхэн үйл явдлын 110 жилийн ойд зориулж “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн нээгджээ. Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.
2023-11-23
Мөсний наадам зохион байгуулна гэв
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулаад буй. Үүнд олон улсын болон дотоодын нислэгийн давтамжийг хадгалах, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, хоёр тэрбум төгрөгөөр “Мазаалай” мөсөн наадам зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгох, бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулах зэрэг ажлыг тусгажээ.
2023-11-23
ОХУ-д хадгалагдаж байгаа Ноён уулын эртний олдворуудыг буцаан авах асуудлаар ярилцлаа
Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, гар бичмэл зэргийг хамтран эрж хайх, хуулбарлах, хамтын бүтээл хийх, эрдэмтэн судлаачид солилцоход Монгол Улсын Соёлын яам онцгой анхаарал хандуулж байгааг дуулгав.
2023-11-23
Telegraph: Хүний эрхийг зөрчсөн, Төр улсыг тахин шүтсэн агуулга орчин цагт нийцэхгүй
Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Монгол хаан” жүжгийн талаарх шүүмж The Telegraph-д нийтлэгдсэн. Энэхүү шүүмжийн гол агуулга нь хүйтэн хөндий байдлаар монгол туульсыг илэрхийлж, жүжигчдийн дүр, харилцаанд ялгаварлан гадуурхалт ихээр ажиглагдаж, ард иргэдээсээ илүү төр улсыг магтаж, шүтсэн байдлыг харуулсан нь Английн үзэгчдэд тавгүй сэтгэгдэл төрүүлнэ гэх гол агуулгыг шигтгэжээ.
2023-11-22
“Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээх тогтоолыг баталлаа
Энэ үеэр Норвег, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс манай санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу хэрэгжүүлэхэд нь оролцох, эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ ажиллуулах сонирхлоо илэрхийлэв. Харин Афганистан, БНСУ, Казахстан, Франц, ОХУ зэрэг улс тогтоолын төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцох нь. ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн, судлаачдын хамт хэрэгжүүлэх эл санаачилгын хүрээнд эрдэм шинжилгээний зургаан цуврал бүтээл хэвлүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, эхний ботийг нь “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” нэртэйгээр гаргах аж.
2023-11-20
"Гоёл-2024" наадмын топ моделиор А.Сайхантамир тодорлоо
Тэрбээр “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авьяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байсан гэнэ. Мөн “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.
2023-11-20