Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

Хүүхэд, залуучуудын театр маргааш үүд хаалгаа нээнэ

Хүүхэд, залуучуудын театр маргааш буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд албан ёсоор үүд хаалгаа нээнэ.
2024-04-24

“Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурал ирэх сард болно

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Соёлын яамнаас нэгдсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эл тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, орчин цагийн музейн түүх, хөгжлийн талаар хэлэлцэнэ.
2024-04-23

Наадмын нээлтийг “Эх дэлхий, эх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан.
2024-04-23

“Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр”-ийг 100 гаруй оронд тэмдэглэж байна

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглан зарласан.  Энэхүү тунхаглалаас хойш тус өдрийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ.
2024-04-23

Бангкок дахь НҮБ-ын төв байранд нүүдэлчний өв соёлыг илэрхийлсэн булан нээв

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд Монгол Улсыг сурталчлах зорилгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан байгуулсан нүүдэлчний өв соёлыг агуулсан уулзалтын булангийн албан ёсны нээлтэд оролцлоо.
2024-04-23

Илбийн гайхамшгийг Монголд анх удаа толилуулна

Илбийн урлагт дуртай, сонирхдог залууст зориулан “Magic show” тоглолтыг ирэх зургаадугаар сарын1-нд Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. БНСУ болон Япон Улсын илбийн шилдэг үзүүлбэрүүд, БНХАУ-ын уламжлалт илбийн шоу тоглолт зэргийг энэ үеэр үзэж болох нь. Олон улсын шилдэг илбэчдийн бүрэлдэхүүнтэй хамт олон ганцхан өдөр тоглохоор бэлтгэлээ хангаад буй юм байна. Түүнчлэн манай улсаас илбэчин Э.Манчир үүнд оролцож, урьд өмнө нь үзэгчдийн хүртээл болгоогүй шинэлэг үзүүлбэрүүдээ толилуулахаар төлөвлөжээ. Сонирхолтой, содон арга хэлбэрээр бэлтгэсэн “Magic show” нэртэй эл тоглолт “UG аrena”- гийн тайзнаа үзэгчдийн хүртээл болох аж.
2024-04-23

Үлэг гүрвэлийн мөрт “Шар цав”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

ЮНЕСКО-оос Дэлхийн геопаркууд хөтөлбөрийг 2001 оноос олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болжээ. Одоогийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 48 орны 213 газар бүртгэгдээд байна.
2024-04-22

“Нисванис” хамтлагийнхан фэнүүдээ доромжиллоо”

Өмнө нь сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчир, үүрэн телефоны тав дахь оператор ONDO-г үүсгэн байгуулагч Ч.Анар нар Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан. Тэгвэл энэ удаад “Нисванис” хамтлаг тэдний “эгнээнд нэгдсэн”-ийг олон нийт хэрхэн хүлээж авсан нь нийгмийн сүлжээн дэх зарим сэтгэгдлээс тодорхой харагдах биз ээ.
2024-04-22

Венецийн Биеннальд Буддын шашны догшин сахиусыг дүрсэлжээ

60 дахь удаагийн Венецийн Биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 24-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгох юм.
2024-04-18

МУИС-ийнхан хөгжөөн дэмжигч бүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээ

Тэдэнтэй ана мана өрсөлдсөн МУБИС-ийнхан (66.8 оноо) мөнгө, АШУҮИС-ийнхан (63.3) хүрэл медаль хүртэв. Түрүүлсэн багийнхан Тайландын Бангкок хотод энэ сарын 6-8-нд болсон Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд найман улсын 300 гаруй тамирчинтай өрсөлдөж, 18-аас дээш насныхны ангилалд аваргаар шалгарч байсан билээ. Оюутны их наадмыг тэргүүлсэн баг, тамирчин БНСУ-ын Тэгү хотод болох “Оюутан сурагч” олон улсын наадамд эх орноо төлөөлж өрсөлдөх юм.
2024-04-18

“Ноён талх ба түүний найзууд”-тай нэг өдрийг зугаатай өнгөрүүлээрэй

Жүжиг үзэхээр зорин очсон хүүхдүүдийг олон сонирхолтой адал явдал, үлгэрийн баатрууд хүлээж байна.  Ташрамд дурдахад, Шидэт чулууны эрэлд хүүхдийн жүжиг нь Нийслэлийн соёл урлагийн газрын нэрэмжит өргөмжлөл гардсан хүүхдэд өгөөжтэй жүжиг юм.
2024-04-18

“Grand prix Mongolia-2024”-т зургаан орны уран бүтээлчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ

“Grand рrix Mongolia 2024” уралдааныг эх орондоо явуулахыг балетын нэрт жүжигчин, АНУ-д амьдардаг Э.Бат-Эрдэнэ санаачлан, үндэслэгчийн зөвшөөрлийг авснаар “G-River ballet” студи, СУИС, Консерватортой хамтран ажиллаж байна. Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжиж буй гэнэ. Амжилт үзүүлсэн балетчид, бүжигчдэд мөнгөн шагнал олгохоос гадна олон улсын нэр хүндтэй балетын сургуулиудад тэтгэлгээр суралцах эрх олгох юм.
2024-04-18

ЮНЕСКО-д дэлхийн улсуудын 1000 гаруй өвийг бүртгэжээ

ЮНЕСКО-гийн ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байжээ.
2024-04-18

ТЕАТР: "Шинэхэн" Анна Каренинагийн дотоод сэтгэлийг мэдрээрэй

Яг үнэндээ Анна шиг шударга бүсгүй энэ ертөнцөд үгүй...
2024-04-18

Далайд хувилав

“Уран зохиол” буландаа залуу яруу найрагч Э.Батзолбоог онцолж байна. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжгийн зохиолч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр уран зохиол, яруу найрагт шимтэн дурлагсад, уншигчдын хүрээлэлд хэдийн танигдсан өвөрмөц “ертөнц” юм. Хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор, зохиолч, яруу найрагч П.Батхуяг агсан нэгэнтээ “Яруу найрагчаар” яруу найрагч” хийнэ гэдэг хэцүү бэрх явдал. Бас яруу найрагчийн багш, яруу найрагч байна гэдэг чамгүй нарийн урлаг.
2024-04-17

Урлагтай “болзуулах” тоглолтуудтай танилцаарай

Урлагийн тоглолт нь хүнийг тайвшруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач тустай хэмээдэг. Дуртай дуучныхаа уран бүтээлийг сонсож, цагийг зугаатай өнгөрөөх нь нэгэн төрлийн амралт болдог билээ. Ойрын хугацаанд болох тоглолтын мэдээллийг тоймлон хүргэе.
2024-04-17

“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдаан зарлав

“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдааныг “Нүүдэлчин соёл” клубээс зарлалаа. Энэхүү уралдаанаар дамжуулан Монголын өв соёлыг сонирхолтой, бүтээлч байдлаар сурталчлах, уран зургаар дамжуулан түүхээ судлах сэдлийг нэмэгдүүлэхээр зорьсон гэнэ. Оролцогчид уран бүтээлдээ монгол ёс заншил, урлаг соёл, зан үйлийг тусгах хэрэгтэй юм байна.
2024-04-15

Хуучин хувцас, эд зүйлээ дахин загварчлаарай

Хуучин хувцас задалж, дахин загварчлах уралдааныг “Тоirog” дэлгүүрийнхэн болон “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийнхөн хамтран зохион байгуулж байна. Оролцогчдыг бүртгэх хугацаа нь энэ сарын 12-нд дуусжээ. Харин одоо бүтээлүүдээс нь дараагийн шатанд өрсөлдөх загварыг шалгаруулж байгаа аж. Тухайн бүтээлийн багадаа 80 хувийг нь хуучин эд зүйлээр хийх, гүйцэтгэл чанартай, хэрэглэх боломжтой байх, өнгө, материалуудыг хоршуулан, бүтээлчээр хандах зэрэг шаардлагыг оролцогчдод тавьжээ
2024-04-15