ДБЭТ-ынхан шинэ бүтээлээ толилуулна
Дуурь бүжгийн эрдмийн театрынхан шинэ бүтээлээ энэ оны сүүлчээр сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр товложээ. Тус театрынхан Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг толилуулахаар бэлтгэж буй аж.
2024-12-18
Орчин үеийн урлагийн бүтээлүүдийг дэлгэлээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Контемпорари арт Монголиа” үзэсгэлэнг В контемпорари арт галерейд нээгээд байна.
2024-12-18
Э.Лхагва-Очир: Циркийн урлаг бидэнд уран бүтээлчээс гадна тамирчин байх шаардлага тавьдаг
Энэ үзүүлбэрийг 2017 оноос хойш долоон жил гаруй бэлдлээ. Нарны циркийн “Кристал” хэмээх тоглолтод оролцох урилга авснаар Канадын Монтреал хотод энэ үзүүлбэрийг анх бэлдэж эхэлсэн юм. Тоглолтын сандлыг төмрөөр хийсэн, бас гадна үзэмжид нь ч нэлээд анхаарсан. Модерн загварын сандлууд учраас харагдах байдал нь ч сайхан. Гэхдээ хөдөлгөөн ихтэй, урт нарийн хийгдсэнээрээ энэ төрлийн бусад хэрэгслээс онцлогтой. Өндөр бөгөөд урт, нарийн харагдах зориулалттай гэсэн үг. Үүгээрээ дэлхийд анхдагч боллоо.
2024-12-18
“Элит балет”-ынхан БНСУ-д тоглоно
Монголын балетын урлагийг олон улсын үзэгчдэд таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Элит балет” компанийнхан энэ сарын 21-нд БНСУ-д тоглохоор болжээ. Тэд П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик ба гайхамшгийн орон”-ыг медиа арт балетын хэлбэрээр Солонгосын “Eoul art center”-т хоёр удаа тоглохоор товлосон байна
2024-12-17
Буриад өв соёл судлалын музейтэй болно
Дорнод аймгийн Дашбалбар сумд Буриад өв соёл судлалын музей ашиглалтад оруулахад бэлэн болсныг тус нутагт ажиллаад ирсэн аялал жуулчлалын мэргэжилтнүүд мэдээллээ.
2024-12-16
Соёлын өвийг сэргээн засварлах орчин үеийн лабораторийг ашиглалтад орууллаа
Музей нь тухайн улс орны соёлын дархлаа болсон соёлын өв, үүх түүхийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг. Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж үзэгчдийн хүртээл болж байгаа үзмэрүүдийн насжилтыг уртасгах, үзмэр цуглуулгаа баяжуулахын тулд археологийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг өөрсдийн нөөцөд тулгуурлан сэргээн засварлаж, хадгалалтын зохистой орчин бүрдүүлэх судалгаа шинжилгээ хийх хэрэгцээт шаардлага тогтмол үүсдэг.
2024-12-15
Шилдэг урлаачдын 200 бүтээлийг олны хүртээл болгож байна
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг нээгээд байна. Ирэх сарын 7 хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэнд XVIII-XX зууны үеийн дүрслэх урлагийн олон төрлөөр урласан Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээлүүдийг багтаажээ.
2024-12-09
“Мoon dance” хамтлагийнхан хүрэл цом гардлаа
Австри улсын Вена хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан латин формейшн бүжгийн ДАШТ-д Монгол Улсаас хоёр хамтлаг оролцсон. Гавьяат дасгалжуулагч О.Саранхүү, ОУХМ О.Оюунбат нарын удирдлагад өрсөлдсөн “Moon dance” хамтлагийнхан дээрх тэмцээнд “Latin roots” үзүүлбэрээрээ оролцож, хоёр дахь удаагаа хүрэл медалийн эзэн боллоо. ДАШТ-д 10 жилдээ “тоос өргөж” буй тэд финалын шатанд шалгаран, шилдэг хамтлагуудтай эн тэнцүү өрсөлдөж, зорилгоо биелүүлэв.
2024-12-09
А.ХУЛАН: 22 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд топ модель боллоо
Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл-2025”-ын шилдгүүдийг саяхан тодруулсан билээ. 37 дахь жилдээ зохион байгуулсан эл наадмын топ моделиор шалгарсан А.Хулантай ярилцлаа. Тэрбээр Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч юм. 22 дахь жилдээ загварын тайзнаа алхсаны үр дүнд Монголын 22 дахь топ модель болжээ. А.Хулан ууланд алхах дуртай, бас цахим орчинд аль болох бага цаг зарцуулахыг хичээдэг нэгэн аж.
2024-12-09
Дурсамжид мөнхөрсөн марзан Шарав
Монголын орчин үеийн дүрслэх урлагийн мөсийг зүсэж, авьяастнуудыг давхиулах дардан замыг гаргасан хүн бол ардын авьяастан, нэрт бурханч лам, зураач Б.Шарав гэдэг нь маргашгүй билээ. Тэрбээр хөрөг, ном, сонин, марк, төрийн тэмдэг, одонгийн зураач гэх мэтээр дүрслэх урлагийн бүхий л төрөлд авьяас билгээ шингээсэн, гайхамшигт өв, бүтээлүүд үлдээсэн эрхэм юм.
2024-12-05
Европын төв музей барималч Н.Сүхбүрэнгийн бүтээлийг сан хөмрөгтөө авчээ
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч, керамик артист Н.Сүхбүрэн ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Хетженс керамик” музейн урилгаар тус улсад үзэсгэлэнгээ дэлгэж, хэлэлцүүлэг, ярилцлагад оролцон, олон улсын үзэгчдэд бүтээл туурвил болон урлахуйн эрдмээсээ хуваалцжээ.
2024-12-03
Хэл хуурын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэв
Эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн багш, археологич Ц.Төрбат “Монгол нутгаас олдсон археологийн хөгжмийн зэмсгүүд”, соёл судлалын доктор С.Юндэнбат “Аман хэл хуур хөгжмийн өв соёл”, Монгол хэл хуурын холбооны тэргүүн, хэл хуурч, хөөмийч Д.Даваасүрэн “Монгол хэл хуурын сургалт, урын сангийн хөгжил” зэрэг илтгэл хэлэлцүүлсэн юм.
2024-12-02
Сэргээн засварласан үзмэрүүдийг дэлгэлээ
Соёлын өвийн үндэсний төвд “Сэргээн засварласан үзмэрүүд-2024” үзэсгэлэн дэлгэжээ. Тус төв дэргэдээ Сэргээн засварлах газартай. Уг газрын 13 сэргээн засварлагч энэ онд улс, аймгийн 35 музей, соёлын байгууллагын 161 үзмэрийг сэргээн засварласан юм байна. Тэдгээрээс 20 гаруй байгууллагад хадгалдаг, түүх, соёлын хөдлөх 36 дурсгалыг үзэсгэлэнд тавьжээ. Энэ нь соёлын байгууллагын ажилтнуудад зориулсан арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ.
2024-11-29
СУРВАЛЖИЛГА: Яруу найргийн их баярыг “Морин хуурын хэл” өнгөллөө
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” яруу найргийн наадам Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд Соёлын төв өргөө шиг өргөн хүрээтэй танхимд бус, цомхон суудалтай Улсын филармонийн концертын танхимд болов. Наадам эхлэхээс дуусах хүртэл хоосон суудал харагдсангүй. Түүнчлэн цөөнгүй үзэгч танхимыг захалж зогсоод, яруу найрагчдын шүлэг бүтээлийг сонсож байв. 30 дахь удаагийн “Болор цом”-ын тэргүүн яруу найрагч Н.Гантулга, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа нар наадмыг хөтөллөө.
2024-11-28
ТАНИЛЦ: "БОЛОР ЦОМ 42"-ын айргийн тавд шалгарсан шүлгүүд
Оны шилдэг шүлэг шалгаруулах “БОЛОР ЦОМ 42” наадам Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэ жилийн найргийн их наадамд 198 хүн шүлгээ ирүүлж өрсөлдсөнөөс яруу найрагч А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ түрүүлж, "Эгшиглэнт эх"-ийг гардан авлаа.
2024-11-27