Нийслэлд 2024-2028 онд 12 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс үүдэлтэйгээр бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалын хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газрынхан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хугацаатай даалгавар, шаардлагуудыг өгчээ. Тухайлбал, холбогдох хууль, журмыг дагаж мөрдөн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ олборлолтын хувь хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага тавьсан байна. Дайрга олборлогч аж ахуйн нэгжүүдэд ус ашиглуулах гэрээ, дүгнэлтээ энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гаргуулах, 2025 оны уулын ажлын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд батлуулж, тайлагнах, ашиглалтын тусгай зөвшөөрлийг талбайн хилийн цэсийн дагуу тэмдэгжүүлж, олон нийтэд зориулсан анхааруулга, мэдээллийн самбар байршуулах хугацаатай даалгавар өгчээ.
Ж.Сувд