Япон Улсын Хоккайдо мужийн Саппоро хотод олон улсын цасан баримлын уралдаан болжээ. Уг уралдааныг 1950 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна. Энэхүү нэр хүндтэй уралдаанд манай улсаас Б.Содномдаржаа, А.Батзориг, Б.Ганбаатар нар оролцсон юм. Уран бүтээлчид “Амьдрал” хэмээх бүтээлээрээ тэргүүн байрт шалгарснаар ийнхүү хошой аварга болжээ. Тэд уг уралдаанд гурав дахь удаагаа оролцсон нь энэ бөгөөд өнгөрсөн жил “Нөмөр” хэмээх бүтээлээрээ манлайлжээ. Эл бүтээлдээ өвлийн тэсгим хүйтнээс балчир хүүг хамгаалж буй үнэгийг дүрсэлжээ. Харин энэ удаа гэр бүлийн сэдэвт бүтээл урлажээ.
А.Тэлмэн