“World city cup-2024” буюу дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнийг Малайз улсад уржигдар зохион байгууллаа. Уг тэмцээнд Оюуны хөгжлийг дэмжих академийн 21 сурагч долоон төрөлд өрсөлдсөн юм байна. Тэднээс Б.Шинэ-Эрдэнэ, Э.Нэгүүн, О.Намулун, Б.Цолмон зэрэг 10 хүүхэд алтан цом хүртсэн аж. Мөн Б.Ухаанзаяа, Ү.Аминшагай, Ж.Сумъяабазар, Г.Мөнхжин нарын11 сурагч мөнгөн цомын эзэн болжээ. Эл тэмцээнд 25 улсын 500 гаруй хүүхэд оролцсон байна. Монгол Улсаас 21 хүүхэд үүнд өрсөлдөж, ийнхүү бүгд амжилт гаргалаа.
Бэлтгэсэн А.Дөлгөөн