“Монголын эдийн засгийн чуулган” энэ сарын 8, 9-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжлийн бодлого” сэдвээр эхлэх юм.
Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулагдана.
14 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганд урьдчилсан байдлаар 2000 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж.