Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, Өвлийн триатлоны анхдугаар тэмцээнийг өчигдөр Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд явуулжээ.
Монголын триатлоны холбоо, "Сандагаа багш" цана, дугуйн холбооны хамтран явуулсан анхдугаар тэмцээнд тамирчид 1 км гүйж, 2 км дугуй жийж, 2 км цанаар уралдав.
Дашрамд дурдахад 2-р сарын 24-нд Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд болох Өвлийн триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд дээрх зайг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Өвлийн триатлоны салхийг хагалсан энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдээс "Роүд Монголиа" клубийн Н.Алтаншагай, "Цасан зам"-ын Г.Төгөлдөр, "Роүд Монголиа"-гийн Л.Баярцэнгэл нар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс "Цасан зам" клубийн А.Анхилуун, Б.Халиунаа, Н.Энхжин нар эхний байруудад шалгарлаа.
Бэлтгэсэн: Н.Хариунаа