Манай улс энэ сарын 4-14-нд 6126 автомашин, 1549 чингэлэг гээд нийт 893.8 мянган тонн нүүрс экспортолжээ. Эдгээртэй нийлээд 2022 он гарснаас хойш 24.3 сая тонн нүүрс худалдсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 71 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас мэдээлэв. Мөн энэ он гарснаас хойш 1.21 сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 1.5 хувиар илүү гэнэ. Харин төмрийн хүдэр, баяжмалын хувьд 4.05 сая тонныг экспортолсон байна. Энэ нь 2021 оны мөн үеийнхээс 40 хувиар багассан үзүүлэлт юм. Төвбанк он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 18.25 тонн алт худалдан авчээ. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй буй аж. Тухайлбал, нүүрснийх 135.4, зэсийн баяжмалынх 100.4, төмрийнх 80.3, алтных 91.3, газрын тосных 55.8, цайрынх 121.9, хайлуур жоншных 45.9 хувьд хүрчээ.
Бэлтгэсэн Б.Сонор