“Ковид-19” цар тахлын халдвар тархаж, бүх нийтийн бэлэн зэрэгт улс даяар шилжсэнээр банкууд үйл ажиллагаагаа түр зогсоосон. Харин өнөөдрөөс Төрийн банкны салбарууд ажиллаж эхэллээ. Олонх нь тэтгэвэр, хүүхдийн мөнгө авах гэж, цөөхөн нь төлбөр тооцоо хийхээр уртаас урт дараалан үүсгэн тус банкны салбаруудын гадна жагсацгаажээ. Уг нь тухайн банк хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж гэхчлэн бүх үйлчилгээгээ цахимжуулсан юм байна. Гэвч тус цахим үйлчилгээнд нэгдэх нь хувь хүний асуудал. Тиймээс банкнаас авдаг үйлчилгээгээ карттайгаа холбоогүй иргэн цөөнгүй аж. Ийм шалтгаанаар иргэд өнөөдөр тус банкны гадаа бөөгнөрөл үүсгэж дугаарлажээ. Зайлшгүй хэрэгцээ шаардлага байж болох ч хэн хэнийхээ аюулгүй байдал, өөрсдийнхөө эрүүл мэндийг бодож хоорондын зайгаа баримтлахыг нийслэлийн Онцгой комиссоос анхаарууллаа.